Амьд организм оршдоггүй манай гаригийн өвөрмөц газрууд

Twitter Print
2019 оны 11-р сар 24-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Амралтын өдрөөр гэр бүлийнхэн, үр хүүхдүүдээ уншиж өгөх, ярилцаж болох нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе! 

Дэлхийн олон өнцөг буланд байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан газрууд олон байдаг. Үүний зэрэгцээ ямар ч амьд амьтан амьдардаггүй, энэ дэлхийн бус гэмээр ч байгалийн тогтоц бүхий газрууд байдаг. Эдгээрээс онцлог 2 газрыг танилцуулья:

1. "Тамын Үүд" гэж нэрлэгдсэн газар

Төв Азийн Туркменистаны нутагт байнгын гал дүрэлзэж байдаг хэсэг газар байдаг. Энэ газар 1971 онд хөрсний нуралт болсны дараа үүссэн бөгөөд метан хийн томоохон орд бүхий газар байсан тул гал асч, түүнээс хойш мөнхийн шатаж, гал дүрэлзэж байдаг 69 метрийн тойрог бүхий амсар, 30 гаруй метрийн гүн бүхий тогоо үүсчээ. Уг "Тамын Үүд"-ийг зориуд цаг гарган очиж судалсан Канадын шинжилгээ, судалгааны багийнхан галд тэсвэртэй тусгай хувцас өмсөн тогооны дотор хэсэгт нарийвчилсан судалгаа хийж үзжээ. Сонирхолтой нь энэхүү тамын тогоонд өндөр хэмийн халуунд амьдарсаар байгаа бактерийг илрүүлжээ. 

Холбоотой Зураг

2. Харин Этиоф улсын цөл нутагт орших Даллол гэдэг газарт хүчил, шүлт бүхий нуур байдаг гэнэ. Энэхүү нууранд удаан хугацааны туршид олон удаагийн судалгаа хийсэн баг тус нууранд ямар ч амьд организм олоогүй бөгөөд оршин тогтнох ч боломжгүй гэж дүгнэжээ. Даллолын энэ нуурын ус нь маш халуун бөгөөд маш их давс, хүчиллэг тул амьд биет орших нөхцөлгүй юм байна. Өвлийн улиралд ч гэсэн нуурын усны температур Фаренгэйтын +113 хэмд (цельсийн +46 хэм) хүрдэг ажээ.

dallol ethiopia зурган илэрцүүд

Эрдэмтэн, судлаачид ийм экстрим орчин бүхий газрыг судалсны үр дүнд одон орон судлаачдын нээж илрүүлсэн од гаригууд дээр амьд организм байж болох эсэх талаар таамаглал дэвшүүлэх, судалгаа хийхэд тун чухал эх сурвалж болдог юм байна. 
Эцэг, эхчүүд сургуулийн насны хүүхдүүд-тэйгээ дээрх онцлог газруудын талаар ярилцаж, санал солилцоорой! Тэд ийм шинжлэх ухааны сэдвийг ид сонирхдог насан дэээрээ, үүний учрыг нь таньж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлээр дүүрэн байгаа шүү.

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.