Монгол Улсын гадаад харилцааны тухай хос ном гарлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном  болон “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг /хроник/ (МЭӨ 209-2014)” номын нээлт ГХЯ-нд боллоо.

“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном нь  дэлхийд алдартай Britannica нэвтэрхий толийн тогтоосон загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн бөгөөд монголын түүх, дипломатын бодлогын уламжлал, олон улсын харилцааны түгээмэл ойлголт, нэр томъёо зэргийг үндэсний Britannica нэвтэрхий толийн сан хөмрөгөөс авч, монголын дипломатуудын намтар, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд болон олон арван фото баримтаар шинэчлэн баяжуулжээ.

Мөн Ч.Болдаатарын зохиосон манай улсын гадаад харилцааны түүхэн замнал, монгол төрийн гадаад бодлогын он дараалал бүхий “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг номыг Герман Улсын хроник брэндийн загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн юм.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.