Нүдний хуурайшилт үүсгэдэг гадаад орчны нөлөө

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Нарны хэт ягаан туяа 

Жилийн 4 улиралд нарны хэт ягаан туяа нь нүдийг хуурайшуулж, бүр эвэрлэг бүрхэвчийг гэмтээх аюултай тул та наранд гадуур явахдаа тогтмол нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил зүүж байгаарай. Бид нарны хэт ягаан туяаг хортойг мэддэг, арьсаа бол хамгаалчихдаг хирнээ нүдээ огт хамгаалдаггүй.

Blue, Light буюу дэлгэцийн гэрэл

Орчин үед ухаалаг утасгүй хүн тун ховор. Гэртээ үздэг зурагтын хэмжээ жил бүр л томорсоор л байгаа. Ажил дээрээ компьютер дээр ажилладаггүй хүн бас бараг л байхгүй гээд л байнга л гэрэлтэй дэлгэцийг удаан ширтсэнээр бас л хуурайшилт үүсэх гол шалтгаан болж байна.

Тоосжилт

Тоосжилт ихтэй орчинд амьдрах эсвэл ажиллах нь нүдийг тань хуурайшуулдаг. Иймээс та гэртэй чийгтэй цэвэрлэгээ байнга хийж байгаарай. 

Агааржуулагч, халуунаар үлээгч тень

Ажил эсвэл гэртэй та эдгээр агааржуулагч эсвэл халуун тень хэрэглэдэг үү? Энэ нь агаарт байгаа чийгшилтийг байхгүй болгосноор таны нүдийг ч бас мөн ихээр хуурайшуулдаг байна. Тэгвэл нүдээ хуурайшилтаас яаж хамгаалах вэ? Нарны хэт ягаан туяа болон компютерийн хамгаалалттай шил тогтмол зүүх, таны нүдийг хамгаалах, витаминтай нүдний дусаалга байнга хэрэглэж байгаарай. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.