Ажил дээрээ эрч хүчтэй байх нууц юу вэ?

Twitter Print
2018 оны 10-р сар 20-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Хэрэв танай баг уйтгартай, урам зориггүй болсон үед ажлаа илүү сонирхолтой болгохын тулд юу хийж болох вэ? Сонголтын туршлага. Хүмүүс бие даасан хараат бус байдлыг мэдэрсэн үедээ ямар ч зүйлийг хийж байхдаа цаанаасаа л сонирхолтой болдог. Хараат бус байдал бүтээлч байдлыг ч бас нэмэгдүүлнэ.

Ажлын байран дээрх хараат бус буюу бие даасан байдлыг бий болгох хэцүү байж болох юм. Тэгвэл шударга хялбар байдлаар бий болгох сонголтыг мэдрэмжийг бий болгох дараах гурван алхмыг ашиглаж болно:

Зорилгоо харамгүй хуваалц.

Нэгдүгээрт бөгөөд хамгийн тодорхой зүйл бол танай баг тэдний ажиллаж байгаа зорилго яагаад үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид ихэвчлэн яагаад тухайн ажил чухал эсвэл тухайн ажил “том зурагт” тохирч байгааг тайлбарлах цаг гаргахгүйгээр юу хийх хэрэгтэйг л хэлдэг. Яагаад гэдэг нь тодорхой зүйл гэж бодох хэрэггүй. Мессежийг тогтмол давтан өгч бай.

Багаа өөрсдийнх нь хувийн ажлаа хийхийг зөвшөөр.

Багийн гишүүддээ өөрсдийнх нь ажилладаг арга зам, эрхэмлэдэг зүйлс болон чадваруудаа зохицуулахыг зөвшөөрснөөр тэдэнд хяналттай байх өргөн мэдрэмжийг олгоно. Зарим хүмүүс төслийн ажил хийхээс өмнө маш их бэлтгэл ажил хийж, дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргадаг бол зарим нь илүү одоодоо байх, аяндаа үүсч бий болж байгаа ажлуудыг эрхэмлэдэг. Зарим нь байн байн эргэх холбоотой байж, таниар шалгуулахыг хүсдэг бол зарим нь хэт их эргэх холбоотой байх нь тэдний ажлын урсгалд саад болж, микро менежмент хийж байгаа юм шиг санагдах болно. Багийн гишүүдээсээ эрхэмлэдэг хандлагыг нь асууж, боломжтой бол тэдгээрийг нь хүндэл. Хэрэв та тэдэнд чөлөөт удирдлагыг өгч чадахгүй бол хэрхэн үргэлжлүүлэх талаар 2 сонголт өгөхийг хичээ. Үүнийг хийх боломжгүй бол дараагийн алхам руугаа шууд ор.

Гадаад асуудал дээр ч сонголттой байлга.

Хэрэв та ямар нэг зорилго болон түүнд хүрэх аргачлалыг нь тайлбарлаж байгаа бол багийн гишүүндээ тухайн ажлыг гадаад байдлаас нь харж шийдвэр гаргах сонголт бий болгох мэдрэмж төрүүл. Жишээ нь, харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс хүн бүрийг багийн хуралд оруулах ёстой бол багийн гишүүдтэйгээ 7 хоног тутмын хурлаар ямар сэдвээр хэлэлцэх, ямар төрлийн хоол захиалах вэ гэдгийг шийдвэрлэ. Судалгаанаасхарахад эдгээр шийдвэр нь сонголт хийх мэдрэмжийг төрүүлнэ.

Та ажлын байрандаа эдгээр аргуудыг ашиглан сонголтын мэдрэмжийг хэрхэн бий болгож байна вэ гэдэг дээр бодох цаг гарга. Ингэснээр та ажлыг илүү сонирхолтой болгож, багаа илүү сайн “түлшээр” хангалаа гэсэн үг.—

Харин таны хувьд?

Та ямар нэг хэцүү зүйл дээр ажиллаж байгаа үедээ эрч хүчээ хэрхэн нөхдөг вэ?

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.