Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт нийтийн бие засах газар барина

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/747 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэр дутагдсаны улмаас санхүүжүүлж чадаагүй Нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гаргаж, баталлаа. СБД, 11 дүгээр хороо, БЗД, 16 дугаар хороонд  368,3 сая төгрөгөөр нийтийн бие засах газар барина.

Батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.