Дэлхийн хамгийн хүчирхэг гурван эмэгтэй - Хелена Рубинштейн

Twitter Print
2021 оны 01-р сар 09-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн хүчирхэг гурван эмэгтэйн хоёр дахь буюу Хелена Рубинштейн.

L'Oreal. Лореал бол бидний өдөр бүр хэрэглэгдэг гоо сайхны болон шампон үсний тэжээлүүд үйлдвэрлэдэг хамгийн анхны үйлдвэрийн нэг юм. Түүнийг үндэслэгч Хелена (Chaya) Рубинштейн 1870 онд Польшийн Краковт өндөг зардаг наймаачны найм дахь охин болон төрөв.

Еврей бага дунд сургуульд суралцан анагаахын сургуульд эм зүйн үндсийг эзэмшсэн ч 18 насандаа бүтэлгүй дурлалаас болон Австралид амьдардаг авга ах Луисыг зорьсон байв. Авга ахынхаа фермд ажиллаж он цагийг өнгөрөөхдөө нэгэн өдөр сайртаж холцруутсан нүүрээ харахдаа арьсандаа хэрэг болох тос бүтээхээр Карпатын нуруунаас эмийн ургамал түүн анхны тосоо бүтээв. Хелена арван пенсээр лонх авч тосоо савлан зургаан шиллингээр борлуулдаг болсноор мөнгөний үнэ цэнийг мэддэг болов. 1902 онд анхны тос "Valaze" г Мельбурны гоо сайхны салбарт борлуулах санал хүлээн авснаас хойш 6 жилийн дараа өөрийн анхны салоноо Англид нээсэн юм.

1911 онд Парижид гоо сайхны анхны үйлдвэрээ нээж дараа нь Америкийн сэтгүүлч Эдуард Уильямс Титустай гэрлэн хоёр хүү төрүүлэв. Өнөөдөр Хелена Рубинштейны үндэслэсэн корпораци үндэсний бренд "L'Oreal", түүний бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн 50 оронд худалдаалагдаж байна. 

Амжилтын нууц: дэлхийн хамгийн анхны гоо сайхны салон сүлжээ - Австралиас эхтэйгээр Европ болон АНУ- байгаа бөгөөд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь арьсны өвчний эмчилгээний нэгдсэн арга болон арьсны төрлөөр ангилсан (хуурай, тослог, хэвийн) хамгийн анхлан тооцоолж, хүний арьсны онцлогт тохируулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

Бизнесийн зарчим: Арга зам болон ташуур

Австрали дахь карьераа хянах, салон бүрт хяналт, зөрчвөл ажилтнуудын цалинг бууруулах, өрсөлдөгч нараа хяналтнаасаа хэзээч алдахгүй үйл ажиллагааны нууцыг мэдэх юм. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Елизавет Арден (Elizabeth Arden) байв.

Хадгаламж - баялагт хүрэх зам

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Хелена Рубинштейн харамч, нарийн ч нэр хүндтэй хүн байв. Бусад баячуулын адил өглөөн юмуу үдийн хоолоо ресторанд иддэггүй өөрийн бэлдсэн хачиртай талхаа идэхийг илүүд үзэн, зоос бүрийг хямгатай зарцуулахыг зөвлөдөг байв. 92 насандаа Хеленагийн гэрийн дээврийн хөндийд нуугдсан дээрэмчинд : "Та нар намайг алж болно, харин дээрэмдчихээд амьд үлдээхийг зөвшөөрөхгүй" хэмээн хэлсэн гэдэг.

Сальвадор Дали Хеленаг "Ногоон даашинз өмссөн Прометей" гэж хэлсэн нь бий.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.