ЭЕШ-ын Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 25-нд авна

Twitter Print
2020 оны 03-р сар 05-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулжээ.

Учир нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр зогсоож, хөл хориог ирэх гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх шалгалтын товыг цуцалсан байна. 

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Арванхоёрдугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авдаг. Түүнийг авна. Одоогийн төлөвлөсөн байгаагаар дөрөвдүгээр сарын 25-нд эхний шалгалт авна. Энэ шалгалтад орж амжаагүй болон амжилттай өгч чадаагүй хүүхдүүдэд хоёр дахь боломж болгож шалгалт авдаг. Түүнийг тавдугаар сарын 16-нд гэж төлөвлөж байна. Энэ хоёр шалгалтаа бол авна. Яагаад гэвэл монгол хэлнийхээ шалгалтын босго оноог давж байж их, дээд сургуульд суралцах асуудал яригдана шүү дээ. Тийм учраас энэ хоёр шалгалтыг бол 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд заавал өгнө" гэлээ. 

Босго оноо 400 хэвээр байх бөгөөд энэ жил 32 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэх тооцоо гарсан байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.