Д.Дамба: Шинэчлэлийн Засгийн газар мэргэжлийн холбоо, байгуулагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

“Дисковер Монголиа 2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Б.Дамбатай ярилцлаа. 

-Жил, жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт өөрийн гэсэн онцлогтой бол­дог. Энэ удаагийн чуулга уул­зал­тын онцлогийн талаар яриа­гаа эхэлье?
-Уул уурхайн салбарын баримт бичгүүд нэлээд ээдрээтэй болчих­сон байсныг өөрчилсний дараа болж байгаагаараа онцлог болж бай­на. Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуул­ганы эхэнд бодлогын гол гур­ван баримт бичгийн талаар ярьж, тодорхой мэдээлэл хийлээ. Мон­голын төр уул уурхайн салбарт али­ваа шийдвэрийг гаргахдаа мэр­гэжлийн байгууллага, холбоодын са­налыг тусгах, уул уурхайн салбарыг улс төрөөс ангид байл­гах талаар тодорхой үр дүнд хүр­сэн нь урьд өмнө байгаагүй ши­нэлэг зүйл. Чуулганы эхэнд төр, хувийн хэвшил, иргэний нийг­мийн байгууллагууд хамтран тун­хаг бичиг байгуулсан нь үүний но­толгоо болж байна.   

-Хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байна?
-Хуралд ирсэн хүмүүс ерөн­хий­дөө гайгүй хүлээж авч байна. Гэх­дээ хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулсан улсын хууль эрхзүйн орчин сайн, муу байх гэдгээс гадна тогтвортой бай­хыг хүсдэг. Тэгэхээр хууль өөр­чилс­нөөр эерэг сөрөг мессэж аль аль нь очиж байгаа гэсэн үг. Өнөө­дөр таатай сайхан болсон ч гэсэн маргааш өөрчилж болно гэ­сэн болгоомжлол нь арилахгүй байна л даа. Үүнд манай улс тө­рийн тогтолцоо хамгийн ихээр нө­лөөлж байна.

Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог, ялсан нам нь өмнөх на­мын­хаа харьяалалтай бүх хүмүү­сийг халж хаяад өөр хүмүүс то­милчихдог. Хуулиа өөрчилдөг. Уг нь уул уурхай бол цэвэр эдийн засгийн салбар юм шүү дээ. Улс төртэй ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн нөлөө орж ирээд байдаг. Бодит байдал ийм учраас хуульд хийсэн өөрчлөлт баталгаа болж чадахгүй байна. Дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд тогт­вортой байж гэмээ нь хөрөнгө оруу­лагчдад итгэл төрнө. 
   
-Татварын тал дээр манайх дэлхийн бусад улсуудтай харь­цуулахад хэр гар чангатай бай­даг вэ. Хөрөнгө оруулагчид ямар санал бодолтой байдаг бол? 
-Ажиглаад байхад дэлхийн улс орнуудад татвар тухайн ком­­па­нийн ашгийн 20 хувиас хэ­тэр­дэг­гүй. Манайх бол нэг их өн­дөрт ордоггүй. Бага ч биш. Би га­даад дотоодод хурал чуулганд оролцохдоо хөрөнгө оруулагчдад хэлдэг юм, “Манай татвар дун­даж шүү” гэж. Тэд ч хүлээн зөв­шөөрдөг, “өндөр биш ээ” гэдэг юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн, тат­вар их, бага байх нь хамаагүй, гол нь тогтовортой байх л чухал. 

-МНН-ын дарга О.Бум-Ялагч гадаа жагсч байна. Ашигт малтмалаас олсон орлогоороо тусгай сан байгуулах ёстой гэсэн санаа дэвшүүлж байна?
-Би бол энэ санааг буруу биш гэж боддог. Ийм сан байгуулж дэд бүтэц, нийгмийн ажилд зар­цуулах хэрэгтэй. Бас салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмждэг байх ёстой юм. Гэхдээ одоо авч бай­гаа татварын тодорхой хувийг хуримт­луулах ёстой болохоос татвар авчихаад, дээр нь нэмж, санд төвлөрүүлэх мөнгө татаж бо­лохгүй. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед авсан орло­гын татвараас тодорхой хэсгийг санд байршуулаад үнэ унасан үед аж ахуйн нэгжүүдээ дэмждэг байж болно. Сангийн мөнгийг өөр бусад зүйлд оруулж өсгөж ч бол­но. Жишээлбэл тэр мөнгөөр том цэнгэлдэх бариад дэлхийн хэм­жээний тэмцээн зохиож болно. Тэгээд орлогыг нь буцаагаад сан­даа татдаг. Түүнээс биш 20 000 аар хуваагаад өгч болохгүй. 
 
-Барууны орнууд ОХУ, БНХАУ-аас хөндийрч байгаа нь энэ хоёр улсын дунд байдаг манай улсад нөлөөгөө үзүүлж байна. Хөрөнгө оруулалт буурч байгаа нь үүний нэг хэлбэр гэсэн санаа хэлэх хүн байна?
-Би бол тэгж бодохгүй байна. Монгол Улс бол газар нутгийн байршлын хувьд маш ашигтай. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улс манай хоёр талд байна. Тэ­дэнд манай баялаг хэрэгтэй бай­на. Хэнээс ч гуйх шаардлага байх­гүй. Хэн ч энэ хоёр хүчирхэг гүрнийг даваад манайх руу дайрч чадахгүй. 

-“100 чухал сэдэв” нэвт­рүүлэгт таныг нарийн цари­гийг дэмжиж үндэсний эрх ашгаа­саа урвасан мэтээр харуулсан. Энэ талаар юу хэлэх вэ?        
-Өргөн царигийг дэмждэг хүн үзэл бодлоо илэрхийлж байна л гэж бодсон. Хувь хүний үзэл бодол. Түүнээс Монголын төр тийм бодлого баримталдаггүй шүү дээ. 

-Та Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын аж­лаа өгчээ дээ. Одоо ямар байгуул­ла­­гад ажиллаж байна вэ?
-Уул уурхайн мэргэжлийн инсти­тут гэж байгуулагдсан юм. Энэ бай­гууллагын ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа. Энэ бол зү­гээр сонгуульт ажил. МУУҮА жи­шээ нь, уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалж ажилладаг. УУМИ бол тийм биш, Монголын уул уурхайн стандартыг олон ул­сын жишигт хүргэх зорилготой.

Мон­голын уул уурхай нөөцийн ан­гилалтай байх ёстой. Дэлхийд тү­гээмэл хэд, хэдэн стандарт бай­на л даа. Австралийн ЖОРК гэх мэт. Бид үүнтэй маш дөхөж очи­хуйц өөрсдийн гэсэн Монгол стандартыг бий болгож байгаа. Энэ стандартуудыг бүртгэж ба­тал­гаажуулдаг олон улсын бай­гуул­лагад элсэх бэлтгэл аж­лыг хийж байна. 

Ингэснээр мон­гол инженерүүд нөөцийн тай­лан­­гаа дэлхийн жишгээр өгөх бо­ломжтой болох юм. Уул уур­хай өндөр хөгжсөн Австрали, ОХУ, Ка­над зэрэг 20 гаруй улс энэ бай­гууллагад элссэн байдаг. Ми­­ний хувьд УУМИ-ийг хөл дээр нь босгож өгөөд боллоо. Бид бас уул уурхайн мэргэшсэн ин­жене­рүүдийг ёс зүйтэй болгох тал дээр анхаарч ажиллаж бай­на. Нөөцийг үнэн зөв, байгаа­гаар нь тогтоолгүй ашиг сонир­хол оруу­лахаас сэргийлж, хариуц­ла­гын тогтолцоо бий болгож байгаа юм. 

-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Салбараас зайлж, баяртай бол­но гэсэн үг.  

-Манайх ашигт малтмалаас олох орлогыг нэмэгдүүлэх гол арга зам бол боловсруулалт хийх, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх гэж үздэг. Тэгвэл ашигт малтмалдаа судалгаа шин­жилгээ сайн хийж, үзүү­лэлтийг нарийн гаргаснаар аш­гаа нэмэгдүүлэх бас нэг гарц бай­гаа юм шиг. Нүүрснээс л гэ­хэд 30 гаруй төрлийн бодис гар­гадаг гэх юм билээ?
-Юунд ашиглах вэ гэдгээс шалт­гаалах асуудал. Түлж, эр­чим хүч гаргах зорилгоор авч бай­гаа компани бол олон үзүү­лэлт шаар­дахгүй шүү дээ. Илч­лэг, үнс­лэг, хүхэрлэг, чиг­лэг, дэг­дэм­хий гэсэн таван үзүүлэл­тийг л шаардана. Харин чиний хэлсэн шиг нарийн юм гаргаж авах гэж байгаа компани бол илүү нарийн үзүүлэлт шаардана, тэгвэл бид түүнийг нь гаргаж өгөх үүрэгтэй болно л доо.     
 
-Төрөөс уул уурхайн салбарт сүүлийн үед хийж байгаа ажлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь бол Уул уурхайн яам, Ши­нэчлэлийн Засгийн газар урьд, урьдын Засгийн газруудаас ял­гаа­тай нь ил тод, салбарын бай­гууллагуудтай хамтарч ажил­лаж чадаж байна. Өмнө нь бол хэн дуртай УИХ-ын гишүүн нь уул уурхайн салбарын хууль санаа­чилдаг байлаа шүү дээ. Бараг л шөнө зүүдэлж босч ирчихээд хуулийн төсөл болгоод барьж гүйдэг байсан гэхэд хилсдэхгүй. 

-Уул уурхайн яам мэр­гэж­лийн байгууллагуудтай хам­тарч ажил­ладаг болсон гэлээ. Энэ чиг­лэлээр ямар ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Уул уурхайн мэргэжлийн зөв­лөл гэж байдаг. Энэ байгуул­лагын үүр­гийг институтэд шил­жүүлэх асуу­дал яригдаж байгаа. Гэх­дээ шууд биш, үе шаттайгаар хийгдээд явах байх.

www.Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.