Важрасана байрлалаар суухын ач холбогдол

Twitter Print
2022 оны 11-р сар 16-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

ВАЖРАСАНА БАЙРЛАЛААР СУУХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Хоол идсэний дараа өвдөг дээрээ суух нь бодисын солилцоо, ходоодны шингээлтийн хүчийг сайжруулдаг хамгийн шилдэг арга билээ.

Хоол идэх нь зөвхөн өлссөн бие, сэтгэлийг цатган дүүргэх зүйл биш бөгөөд бидний эрүүл мэнд, урт удаан амьдралын төлөө ажилладаг ухаалаг системийн үйл явцын илэрхийлэл юм.

Энэхүү ухаалаг систем таны ходоодны галын илчээс хамаарч ажилладаг. Тиймээс галын илчийг өдөөж хамгаалах, хүчтэй байлгах аргуудын нэг болох Иогийн Важрасана байрлалыг өдөр тутмын хэвшил болгоорой.

Хоол идсэний дараа шууд босч явах, гүйх зэрэг нь маш буруу хэвшил байдаг.

Та ажил дээрээ, гэртээ хаана ч байсан өдрийн хоол, оройн хоолоо идсэний дараа хэсэгхэн хугацаанд ганцаараа эсвэл хамт олноороо Важрасана байрлалаар сууж байгаарай.

Зөөлөн гадаргуу дээр өвдөг сөхөрч суугаад нүдээ анин миний идсэн хоол унд шим тэжээл болон шингэж, надад хүч чадал, энерги өгч байна гэж төсөөлөөд үз.

Энэ нь таны төсөөлсөнөөр ач тусаа өгөх болно.

"Таны идсэн хоол хүнс шим тэжээл болон шингэж, хүч чадал, энергийг түгээх болно".

Мөн бидний харж байснаар Япончууд Важрасанатай ижил зүйл болох "Сейза" хэмээх суух соёлтой байдаг. Энэ соёл нь уламжлалт баяр ёслол, албан ёсны арга хэмжээ, цуглаан зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг. Сейза суултыг эрүүл мэндэд тустайгаас гадна эелдэг, хүндэтгэлийн хэлбэр гэж үздэг байна.

Түүнчлэн, лалын шашинтны соёл /толгойгоо бага зэрэг гудайлган нуруугаа бөгтийж суудгаараа ялгаатай/ болон Энэтхэг, дэлхийн өнцөг булан бүрт Важрасана суудал нь бие махбодийг нэгэн зэрэг эдгээж, амар амгаланд хөтөлдөг гэж үздэг тул бясалгал залбирлын байрлал болгон ашигладаг байна.

Шри Шри басалгалын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.