Франц “Ялагдашгүй армада”-г хожлоо

2014 оны 09-р сар 05-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд боллоо. Урд шөнө 22 улс нөхөрсөг тоглолт хийж Франц-Испани 1:0, Итали-Голланд 2:0, Бельги-Австрали 2:0, Хорват-Кипр 2:0, Швед-Эстони 2:0, Словак-Мальт 1:0, Беларусь-Тажикстан, Перу-Ирак 2:0, Босни-Лихтенштейн 3:0, Узбекистан-Йордан 2:0, БНХАУ-Кувэйт 3:2-ээр тус тус хожсон байна. Харин өнөө шөнө Япон-Уругвай, БНСУ-Венесуэл, Казахстан-Кыргизстан, Чили-Мексик, бямба гарагийн шөнө Вьетнам-Пакистан, Сингапур-Малайз, Филлипин-Мьянмар, Палестин-Тайвань, Бразил-Колубын шигшээ хоорондоо тоглоно.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн орнуудаас 40 гаруй улс нөхөрсөг тоглолт хийж байна. Дээрх тоглолтуудад Германы шигшээ багийн М.Гётце, Бразилийн Неймар 4 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.