Либерит шинэ эмийг хэрэглэхээр болжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Либери улс “Эбола” вирусын халдвар авсан хүмүүсийг эмчлэхийн тулд туршилт нь амжилттай болсон “Zmapp” эмийг авна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Энэхүү хүсэлтийг Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф АНУ-д тавьсан байна. Женевт эрүүл мэндийн ёс зүйн мэргэжилтнүүд уулзан, эмчилгээний шинэ аргыг хэрэглэж болох эсэхийг хэлэлцэж байгаа энэ үед дээрх мэдэгдлийг гаргажээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Баруун Африкт “Эбола”-гаар нас барагсдын тоо 1913-д хүрээд байна. Либерийн ерөнхийлөгчийн цахим хуудаст бичсэнээр, ирэх долоо хоногийн сүүлээр туршилтын эмийг АНУ-ын засгийн газрын төлөөлөгч авчрах аж.

“Zmapp”-ыг Эбола вирусын халдвар авсан хоёр ажилтан, мөн Мадрид дахь эмнэлэгт эмчлүүлж байгаа Ромын Католик сүмийн санваартан ууж, биеийн байдал нь сайжрах хандлагатай байгаа гэнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас туршилтын эмийн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.