Доктор Н.Алтантөгс - Хүрээ сайдын хөмрөг ба Хятад стратеги

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Алдагдсан нутаг уу?

21-р зуунд Монгол улс өмнөд хөрш БНХАУ-тай сайн хөршийн, харилцан итгэсэн найрсаг харилцааг хөгжүүлж, энэ нь улмаар стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаа билээ. Хоёр улсын харилцаа бүх салбарт, түүний дотор түүхийн шинжлэх ухааны салбарт амжилттай хөгжиж байгаа ч, зарим нэг асуудал оршсоор байна. Тухайлбал, “Монгол Улс бол Хятадын алдагдсан нутаг юм” гэсэн үзэл бодол, байр суурь БНХАУ дахь түүхийн судалгаануудад олон тохиолддог. Жишээлбэл,

- Бээжингийн Үндэстний их сургуулиас эрхлэн гаргасан “Хятадын хөрш улсуудын танилцуулга” (1994) номын “Монгол Улс” бүлгийн түүхийн хэсэгт “Монголын тал нутаг бол Хятадын нэг хэсэг, Гадаад Монгол хэмээн нэрлэнэ” гэжээ.

- Судлаач Лю Вэй 2006 онд “Гадаад Монгол бол Хятадын газар нутаг, гэвч ХХ зууны эхэнд гадаад ба дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр, ялангуяа Хаант Орос улсын бодлогоор Гадаад Монголын улс төрийн байдалд хэд хэдэн цуврал өөрчлөлт гарч тусгаар тогтносон” хэмээн бичиж байна.

- 2009 онд хэвлэгдсэн “Хятад- Оросын харилцааны түүх ба бодит үнэн” хамтын бүтээлд судлаач Сунь Цайшүнь “Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлыг Хятадын түүхийн судалгаанд удаан хугацааны турш хөндөхгүй орхидог байсан нь түүхийн судалгааны биш, харин улс төрийн асуудал байсанд оршино. Өнөө үед Монгол Улс нэгэн бүрэн эрхт улс болон тогтнож, даруй 60- аад жил өнгөрсөн тул бид зүй нь үүнийг түүхийн нэгэн чухал асуудал болгон үзэхээс гадна реалист задлан шинжилгээ хийж, үүний хамт Чингийн асуудлын мөн чанарыг таних ёстой” гээд үргэлжлүүлэн “Гадаад Монголын тал нутаг бол Хятадын(中国) нутаг дэвсгэр” гэж бичжээ.

Энэ бол БНХАУ-ын эрдэмтэд Монгол Улсын өнөөгийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч буй боловч, энэхүү бүрэн эрхт байдал нь Хятадаас салж тусгаар тогтносны үндсэн дээр бий болсон бүрэн эрхт байдал юм гэсэн үзэл билээ. Монголын түүхчид Хятадын энэ үзлийг хэзээ ч, нэг хором ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд цаг үргэлж баримтад үндэслэн няцаалт хийж, Монгол бол эртний түүхтэй тусгаар үндэстэн гэдгийг түүх, археологи, антропологи, хэл шинжлэл зэрэг шинжлэх ухааны баримтуудаар нотолж ирсэн. Ингэхдээ монголчууд өөрт буй түүхийн баримтуудаа хатуу цензуртайгаар нягталж, хятадын үзэл бодолд дам байдлаар ашиглагдаж болохуйц баримтууд бий эсэхийг шалган үздэг, хэрэв байвал тухайн баримтад заавал урьдчилан зохих тайлбар хийх уламжлал манай эрдэмтдийн дунд зохих хэмжээнд тогтсон билээ.

Хятадын цахим сүлжээнд тархсан өнөөгийн Хятадын умард хилийн өөрчлөлтийг харуулсан газрын зураг. Ингэхдээ 1840 оноос хойших Манж Чин Улсын хил хязгаар, газар нутгийг Хятадад хамааруулсны дотор Монгол Улсыг бүтнээр нь ОХУ-ын Тува БНУ-тай хамтруулан тусгасан байна.

Хятадын түүхчид “Монгол бол Хятадын алдагдсан нутаг” гэдэг үзлээ шууд нотлох баримт байдаггүй тул дам нотолгоо болж чадахуйц баримтуудыг ямагт эрэн хайж, судлан цуглуулж байдаг. Энэ үйл ажиллагаанд нь хамгийн чухал холбогддог баримтууд бол Манж Чин улсын үеийн Монголын түүхийн архив юм. Учир нь, хятадууд Манж Чин улсыг Хятадын нэг династи гэж ил тодоор үздэг бөгөөд Манж Чин улсын хууль ёсны өв залгамжлагч нь Хятад улс мөн гэдэгт хятадууд эргэлзээгүй итгэдэг. Иймээс монголчууд Манж Чин улсын харьяанд байх үеийн баримтуудыг хятадууд онцгой анхаарч, энэ талаарх баримтын нөөцөө баяжуулахыг эрмэлздэг. Энэ бол Хятадын стратегийн үйл ажиллагаа.

Монгол дахь ажиллагаа

Монгол-Хятадын соёлын харилцаа ХХI зуун гарснаас хойш хурдацтай хөгжиж эхэлсэнтэй уялдан шинжлэх ухааны хамтын ажиллагаа 2010 оны үеэс эрчимжив. Монгол-Хятадын түүхчид Монгол Улсын Үндэсний Төв Архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын хөмрөгийг судалж, хамтарсан эмхэтгэл туурвих тухай гэрээг 2011 оны 1-р сарын 13-нд байгуулжээ. Уг гэрээ нь академик шинжтэй бөгөөд Хүрээ сайдын хөмрөгийн баримтуудаас сонгон авах ажлыг Монголын тал хариуцах, Хятадын тал хэвлүүлэх тал дээр санхүүжилт гаргахаар тохирсон. Агуулгаас үзвэл, Хятадын талд ямар нэгэн их хэмжээгээр баримтын хуулбар шилжүүлэх тухай заалт байхгүй төдийгүй, хэвлүүлэх зардлыг Хятадын тал гаргах үндсэн дээр баримтын эмхэтгэлийг Монгол Улсад ч хэвлүүлэх боломжтой байв. Тус гэрээнд Монголын талаас тухайн үеийн АЕГ-ын дарга Д.Өлзийбаатар, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, БНХАУ-ын талаас Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газарзүйн судалгааны төвийн (одоо нэрээ Хил хязгаарын түүхийн судалгааны хүрээлэн хэмээн өөрчилсөн) захирал Ли Шэн нар гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ байгуулахтай зэрэгцэн Ли Шэн тэргүүтэй Хятадын судлаачид Монголын судлаачдыг Хятадын Бээжингийн 1-р архивт орж ажиллах, улмаар их хэмжээний баримт хуулбарлан авахад бүх талын туслалцаа үзүүлэхээр аман тохиролцоо хийжээ.

Хүрээ сайдын хөмрөгийн тухай гэрээг хэрэгжүүлэхээр хятадын судлаачид 2012 оны 1-р сард Монголд ирж, МУҮТА-ын сан хөмрөгт ажиллах үеэр хоёр улсын эрдэмтдийн академик хамтын ажиллагаа өөрчлөгдөж, “Монгол Улсын Үндэсний Архивын “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ”-г шинээр байгуулав. 2012 оны 1-р сарын 15-нд байгуулсан энэ шинэ гэрээнд Хүрээ сайдын баримтын бүх дансыг зурган хэлбэрээр хэвлэхээр тохирч, Хятадаас Монголын талд тоног төхөөрөмж ба ажлын хөлсөнд 900,000 юань өгөхөөр болжээ. Уг гэрээгээр, эмхэтгэлийн цахим эх нь Монголд үлдэх бол, цахим эхийн хуулбарыг хятадын талд шилжүүлэн өгөх болов. Энэ гэрээ академик бус, Монголын түүхчдийн оролцоог багасгасан, Хятадын стратегийн зорилтод үйлчилсэн гэрээ болов. Уг гэрээг шинэчлэн байгуулах үеэс эхлэн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны оролцоо эрс нэмэгдэж, мөн түүнчлэн Хятадын талын удирдагч Ли Шэнгийн хүчин чармайлт үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Барьцаа

Гэвч удалгүй шинэ байгуулагдсан гэрээ Монголын нийтэд ил болж, шуугиан дэгдэв. Энэ үеэр Монголын тал Хятадын талд хандан Хятадын Бээжингийн 1-р архив дахь Монголын холбогдолтой түүхийн баримтуудыг авахыг шаардаж, Хүрээ сайдын төслийг саатуулав. Мөн АЕГ-ын дарга Д.Өлзийбаатар ажлаасаа гарав. Энэ талаар Хятадын Хил хязгаарын түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Онон: “Архивын Ерөнхий Газрын дарга Д.Өлзийбаатар 2013 онд ажлаасаа халагдсанаар энэхүү төсөл түр зогсолтын байдалд орсон. Д. Өлзийбаатар халагдсаний дараа Монголын тал Хятадын талд өөрийн улсын архивын материалаа нээлттэй болгосон ч Хятадын тал 1-р архивын газар зэрэг газар хадгалагдаж байгаа архивын баримтаа ил болгоогүй хэмээн хавиралдаж Хятадын судлаачдыг энэ асуудлаар айлчлахыг хязгаарласан” хэмээн ярьжээ. Хятадууд архивын баримт өгөхөөс шалтаг тоочин татгалзаж эхлэв.

Хятадын тал энэ үеэр мөн үймж, Хятадын талын төслийн удирдагч Ли Шэн 2016 онд ажлаасаа халагдаж, улмаар хэвлэхэд бэлэн болоод байсан бүх материалуудыг дахин хяналт шалгалтаар оруулжээ. Төслийн хүрээнд нийт 1280 ботийг хэвлүүлж гаргахаар төлөвлөсөн ч үүнийг хасч багасгасан 600 ботийг хэвлүүлэх болсон байна. Энэ нь Монголд өрнөсөн шуугианаар шалтаглан Хятадын тал бүрдүүлсэн материалаа Монголын түүхчдийн оролцоогүйгээр, өөрийн үзэмжээр нягталсан хэрэг юм. Гэвч Монголын талын зөвшөөрөлгүйгээр үүнийг хэвлүүлж чадахгүй байв. Монголын түүхчид Бээжингийн 1-р архивт буй Монголын түүхэнд холбогдох их хэмжээний архивын баримтыг хуулбарлаж авах боломжоо алдахгүйн тулд Хүрээ сайдын төслийг зогсоох замаар барьцаалах ганц л арга үлджээ.

С.Чулууны үйлчлэл

Гэтэл гэрээнд Монголын талаас гарын үсэг зурсан хоёр хүний нэг С.Чулуун саатсан төслийг удирдан хөдөлгөж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд 2017 онд Хүрээ сайдын 20 боть хэвлэгдэн гарав. 2017 оны 12-р сарын 13-нд Бээжин хотод С.Чулуун, Лишэн нар уулзаж, төслийн нөхцөл байдал ба цаашдын арга хэмжээгээ ярилцаж тохирчээ. С.Чулуун өөрийгөө төслийн Монгол талын удирдагч гэж танилцуулаад, төсөлтэй холбогдуулан Монгол улс дахь байдлыг мэдээлж, “Таагүй мэдээ гарч байсан бол одоо бүгд гайгүй болсон. Төслийг өндөр үнэлж байна” хэмээн мэдэгджээ. С.Чулуун “АЕГ-ын дарга солигдсон тул төслийн багийг өөрчлөх ёстой” гэсэн бол Ли Шэн хариуд нь “Гэрээг өөрчлөх тохиолдолд үндсэн агуулгыг өөрчлөхгүй” гэж хэлсэн ба энэ нь гэрээний Хятадын талд нэн ашигтай, Монголын талд ямар ч үр дүнгүй заалтуудыг хэвээр мөрдөх ёстой гэсэн үг юм.

Тус уулзалтаар төслийн дараагийн 50 ботийг 2018 оны 6-р сард багтаан хэвлүүлэхээр тохирсон байна. Монголын талын төслийн анхны удирдагч Д.Өлзийбаатар болон төслийн ажлын хэсгийнхний зорьж байсан Хятадаас баримт авах асуудлыг С.Чулуун тус уулзалтандаа огт сөхсөнгүй, энэ талаар шаардлага тавьсангүй. Одоо ч энэ төсөл үргэлжилсээр байгаа бөгөөд С.Чулуун энэ төслөөс гадна Үндэсний Номын Сан дахь Өндөр гэгээний намтруудыг фото хэлбэрээр Хятадад илгээн хэвлүүлэх (Монгол Улсад хадгалагдаж байгаа Өндөр гэгээний намтрууд энэ 2020 онд ӨМӨЗО-д фото хуулбараар хэвлэгдсэн) зэргээр эрдэм шинжилгэний хамтын ажиллагаа нэрийн доор Хятадын бодлогын судалгаанд ашиглагдаж болохуйц Монгол Улс дахь түүхийн бичмэл баримтуудыг Хятад руу гэрэл зургийн аргаар хуулбарлан илгээх үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Хятадаас архивын баримт авах гэсэн Монголын түүхчдийн ажиллагаа бүтэлгүйтэж, “бэлэг” болон хувирав.

No description available.

No description available.

No description available.

С.Чулуун, Ли Шэн нарын байгуулсан гэрээний монгол хувилбарын зураг 

Ли Шэн гэж хэн бэ?

Монголын түүхчдийг “дөнгөж”, Хятадын талаас нэг ч баримт ил болголгүйгээр Монголын асар их архивын баримтыг фото хуулбараар Хятадад аваачиж чадсан Ли Шэн гэж хэн бэ? Тэрээр 1949 онд Бээжинд төрсөн, ХКН-ын гишүүн. 1985 онд Баруун Хойд Их Сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн, Хил хязгаарын түүхийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. Тэрээр 2016 онд ажлаасаа халагдсан гэгдэж байсан боловч С.Чулуунтай 2017 онд Бээжин хотод тусгайлан уулзаж ярилцах үедээ Хил хязгаарын түүхийн судалгааны хүрээлэнгийн судлаачаас гадна гурван давхар албан тушаал хашиж байсан бөгөөд үүнд,

  • Шинжааны үйл ажиллагааг зохицуулах Төвийн бүлгийн ажлын албаны Бодлогын судалгааны комиссын гэрээт мэргэжилтэн

  • БНХАУ-ын Угсаатны хэрэг эрхлэх хорооны Бодлогын зөвлөх хорооны гишүүн

  • БНХАУ-ын Бодлогын судалгааны нийгэмлэгийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын хорооны тусгай урилгат судлаач

Өөрөөр хэлбэл, Ли Шэн бол түүхчээс гадна бодлого судлаач юм. Ли Шэнгийн “тусгай урилгат судлаачаар” ажилладаг БНХАУ-ын Бодлогын судалгааны нийгэмлэгийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын судалгааны хороо нь шийдвэр гаргах төвшинд зориулагдсан бодлогын судалгаа хөгжүүлэх зорилготой, Засгийн газар болон ХКН-ын хяналтанд ажилладаг, ашгийн бус байгууллага юм.

Монголын асар их архивын баримтыг фото хуулбараар Хятадад аваачсан Ли Шэн 

Засгийн газартай хамтран ажилладаг яг ийм бодлогын судалгааны ба стратегийн судалгааны нийгэмлэгүүд АНУ-д маш олон байдаг бөгөөд тэд нь ихэвчлэн хагас нууц үйл ажиллагаа явуулдаг. Хятадын тус нийгэмлэгийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын судалгааны хороо нь Олон улсын харилцааны стратегийн нөхцөл байдлыг Хятадын бодит нөхцөл байдалтай уялдуулан судлах, Хятадын аюулгүй байдлын стратегид холбогдох мэдээллийг дотоодод болон гадаадад цуглуулах, академик судалгаа явуулах, дотоод, гадаадын судалгааны бүлэг болон байгууллагуудтай судалгааны солилцоо явуулах зэрэг чиг үүрэгтэй бөгөөд Засгийн газар ба холбогдох төрийн байгууллагын хяналтанд үйл ажиллагаагаа явуулдаг. Монголоор жишээлбэл, Стратегийн судалгааны хүрээлэнтэй ойролцоо юм. Түүх, олон улсын харилцааны хүрээнд үндэсний аюулгүй байдлын стратеги, бодлогын судалгаа хийдэг, Засгийн газрын хяналтад ажилладаг нийгэмлэг гэдэг бол ямар байгууллага гэдэг нь ойлгомжтой.

Тэгвэл бодлого судлаач Ли Шэн түүхчийн хувьд ямар үзэл баримтлалтай вэ? Тэрээр Хятадын хил хязгаар, түүний өөрчлөлтийн түүхийг Шинжаан болон Орос-Хятадын харилцаанд үндэслэн судалдаг бөгөөд ингэхдээ Монгол улс бол Хятадын алдагдсан нутаг юм гэдэг үзлийг баримтлагч, сурталчлагч юм. Ли Шэн нэгэн өгүүлэлдээ, Монголын анхны төрт улс болох Хүннү улс Дорнд Туркестаныг эзлэн авсан түүхийг Хятадын дотоод хэрэг явдал мэтээр бичсэнийг толилуулвал,

“Эртний Хятад улсын дотоод улс төрийн хөгжлийг харьцангуй түгжигдмэл газарзүйн орчин нөхцөлдүүлж байв. Нутаг тус бүрийн онцлог шинж бүхий “бүс нутгийн соёлын талбаруудын” харилцан нөлөөлөл дээр үндэслэн Хятад улсын түүхэн газар нутаг бий болжээ. Түүхийн хувьд, “Дундад газрын тариалангийн соёл иргэншлийн талбар” болон “Умардын нүүдэлчин соёлын талбар” хооронд явагдах эсрэгцэл-нэгдэл ба тэдгээрийн харилцан нөлөөлөл нь Хятад улсын нэгдэл болон хөгжил дэвшлийн үндсэн цөм байж ирэв. Хүннү улс Баруун газрыг эзлэн авсан явдал бол Хятад улсын “дотоод хэсэг” болох умардын нүүдэлчин соёлынхон Баруун газрыг өөртөө нэгтгэж, Дотор газар болон баруун газрын хэлхээ холбоог байгуулжээ. Хүннү улс баруун газрыг захирсан явдал бол Хятад улсаас баруун газарт захиргаагаа тогтоосон түүхийн нэг чухал хэсэг бөгөөд Дундад газар ба Баруун газрын нэгдлийг үндэслэжээ. Энэ бол хязгаар нутаг болон Дундад газар хамтдаа түүхэн дэх Хятад улс ба хятад угсаатны их нэгдлийг цогцлоон бүрдүүлснийг харуулах түүхэн баримт бөгөөд угсаатан бүр гар гараасаа барилцан Хятад улсыг ба хятад угсаатны түүхийг байгуулсан түүхэн зүй тогтлыг батлан харуулж байна” гэж бичжээ. Энд хэрэглэсэн “хязгаар нутаг” гэдэг ойлголтонд өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр хоёрдмол утгагүй хамаарч байгааг төвөггүй харж болно.

Мөнхүү өгүүлэлдээ тэрээр “Хятадын тухай түүхэн ойлголтын үүднээс, Хүннү улс бол “дотоод” юм. Өөрөөр хэлбэл, Хүннү улс бол Цинь, Хань улсуудын үед Хятад улсыг бүрдүүлж байсан нэг хэсэг мөн” хэмээснийг уншиж болно. /Лишэн, Хүннү улс баруун нутгийг төвшитгөн нэгтгэсэн тухай түүхийн үзэл санаа // Или Багшийн Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, 2017 оны 9-р сар, 36-р дэвтэр, No.3./

Товчхондоо, Ли Шэн бол БНХАУ-ын төрөөс Монгол ба Шинжааны талаар явуулах бодлого, баримтлах стратегийн түүхэн үндэслэлийг нь боловсруулдаг бодлого судлаачдын нэг мөн.

Дүгнэлт

  1. Монголыг Хятадын алдагдсан нутаг гэдэг үзлээ шинжлэх ухааны үндэстэй болгох явдал нь Хятадын хил хязгаарт явуулах стратегийн нэг бөгөөд үүнд хүрэх хоёр гол арга нь Хятадад буй Монголын тухай баримтуудад хатуу цензур тогтоох, Монголд буй түүхийн баримтуудыг аль болох их хэмжээгээр олж авах явдалд оршдог.

  2. Хүрээ сайдын төслийг дөнгөж эхлүүлээд зогсоох хэлбэрээр барьцаалах, Хятадад өгч буй баримтынхаа оронд Хятадаас асар их баримт сольж авах гэсэн Монголын талын оролдлогоос тухайн үеийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун /өнөөгийн Соёлын сайд/ эн тэргүүн няцаж, улмаар монголын талаас зориуд саатуулсан төслийг С.Чулуун удирдан үргэлжлүүлж, Хятадын талд их хэмжээний баримтын цахим хуулбарыг шилжүүлжээ. Тэрээр Хятадын төр, засгийн бодлого, стратегийн хүрээлэнд тусгай урилгаар ажилладаг судлаачтай одоо ч хамтран ажиллаж байна.

  3. Хүрээ сайдын төслийн дүнд Хятадын Хил хязгаарын түүхийн судалгааны хүрээлэнд тоон хэлбэрээр очсон Хүрээ сайдын архивын баримтууд бол Хятадын хил хязгаарт явуулах бодлогод гол үндэслэл, стратегийн ач холбогдолтой баримтын цогц мэдээллийн сан болж чадна. Уг төслийн хятад талын удирдагч нь Хятадын хил хязгаарт явуулах стратегийг судалдаг байгууллагын тусгай урилгатай гишүүн тул тэдгээр файлаар очсон баримтууд нэгэнт Хятадын стратегийг сайжруулах судалгааны түүхийн үндэслэлүүдэд ашиглагдаад эхэлсэн гэж үзэж болно.

  4. Одоо Монгол Улсын эрх баригчид Хүрээ сайдын төслийг нэн яаралтай таслан зогсоох, ул мөрөөр нь өөрсдийн бодлогын судлаачдыг ажиллуулах, цаашид Монгол Улсын түүх, соёл иргэншлийн аюулгүй байдалд учрах стратегийн хохирлыг тооцох, Хятадын зүгээс ойрын ирээдүйд хийж болзошгүй түүхийн тухай мэдэгдэлд шинжлэх ухааны үндэстэй хариулт өгөхөд бэлтгэх шаардлага тулгарч байна.

  5. Монгол-Хятадын харилцаа нь сайн хөршийн харилцан итгэлцлэл дээр тулгуурлан стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч хөгжиж байна. Гэвч, хоёр улсын хооронд түүхийн шинжлэх ухаан, түүний дотор архивын салбар дахь хамтын ажиллагаа харилцан итгэх хэмжээнд хүрээгүй байна. Хоёр улсын харилцааны суурь ойлголтуудыг тодорхойлж байдаг энэ салбарын харилцаа зөвхөн Монголоос Хятад руу гэсэн нэг урсгалтай байх ёсгүй гэдгийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй.

МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор Намжилчойжилын Алтантөгс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Лхагвасүрэн

      (202.9.40.27) 2020-12-30 13:53
      • 0
      • 0

      Яг үнэн бодит байдал бол. Хамгийн аюултай сонгуулийн насны хүн муутангууд байгаа юм. Аливаа алдаа завхралыг засахгүй дэмждэг юм.

      Хариулах

    • Shonhooo

      (202.9.47.19) 2020-12-29 23:11
      • 0
      • 0

      Ard tumnii baylag eh orondoo baih herregtie Chuluun said saihan tuuhuudeer kino hii aylal juulchlal hugjuul oron nutguudiin teatruudig ashiglaltand oruul ami oruul huduuniihniig soyljuuul soyliin yam yunii tuld bga bilee ajlaa sain hii ur ach hoishid bayrlamj

      Хариулах

    • Irgen B

      (202.9.46.47) 2020-12-29 16:13
      • 0
      • 1

      Huuye ene chine zgr l ymnii copy l ym bnshd ygd surjigneed bgan be haana ch hamagui bdg net d hurtel bdg materialshdr surjignehee l baichihldaa ym buhniig uls turjuuled suurtsen gaduur yma taanus hahhaha

      Хариулах

    • Tulgaa

      (202.55.188.90) 2020-12-29 12:33
      • 0
      • 1

      Anhbyar uurin buruugaas bolj halagdchihaad dandaa shalchignaj ywj bdg ymbe ul undestei ym yriach engiin hun haraad huurtaj magadgui mergejliin bid nar hezee ch huurtahgui hench haraad oilogohoor ym bhad hun gutgeh huulitaishde

      Хариулах

    • Modun

      (202.55.188.90) 2020-12-29 12:07
      • 0
      • 1

      Yahleere saidiig ingej gutgej bnaa ymarch erh zuin subiekt bhgui bn ta nar ingej bolohgui shu huulia unsh sudal

      Хариулах

    • Zochin Mongol

      (43.228.129.167) 2020-12-29 11:17
      • 0
      • 2

      Ajil hiih gj bga negendee ingj tushaa bolj bolohgui said bitgii anhaar ajlaa sain hii amjilt *

      Хариулах

    • Zochin

      (43.228.129.167) 2020-12-29 11:14
      • 0
      • 2

      Manai hureelen archiv shig sn gazar bhgu shu! Ingj gutgj bolohgui

      Хариулах

    • Irgen

      (202.9.46.204) 2020-12-29 09:19
      • 0
      • 2

      Hytduud ziwuun bn Mongol bichig barimt tuuhiig awj uursdoon bolgoj gj bn Mongol aguu ih shn tuuhee unelj barshgui hurunguu hamgaalah herehtei Chuluun said ta ene asuudlig anhaarj ajlaarai tanid itgej bga shu hureelengiin bid chine

      Хариулах

    • Huu

      (202.9.46.204) 2020-12-28 23:56
      • 0
      • 2

      Ulziibaatar Chuluun 2 Mongoliin tuluu tsohiloh zurhtei humuus

      Хариулах

    • Анхбаяр

      (202.55.188.90) 2020-12-28 19:51
      • 0
      • 2

      Үндэсний баялаг эх орондоо байх хэрэгтэй Чу салбар сайн мэддэг хүн сайн удирдана шүү!!

      Хариулах

    • Ard

      (202.55.188.90) 2020-12-28 19:49
      • 0
      • 2

      Mongoliin baylag mongoldoo uldjee bayarllaa saidaa

      Хариулах

    • Irgen

      (202.55.188.39) 2020-12-28 14:26
      • 0
      • 2

      Chuluun said salbaraa sain awj ywj bga mundag udirdagch shu

      Хариулах

    • Zochin

      (202.9.46.15) 2020-12-28 01:15
      • 0
      • 1

      Mongol hun bh arai ch tuuhe hudaldahguie gutgej bn turd shudraga zurgesnee helmegduulj bn

      Хариулах

    • Зочин Монгол.

      (202.55.188.45) 2020-12-14 16:13
      • 0
      • 0

      Хүрээ сайдын хөмрөг гэдэг Улс төрийн маш том ЛУУЖИН.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.238) 2020-12-13 08:07
      • 1
      • 0

      Ёстой муухай юмаа. Түүхч хүн түүхээ судлах тусмаа үндэсэрхэг болдог баймаар. Чулуун бол ашиг л гэж хардаг байжээ дээ! Өлзийбаатар нь бараг ашиглагдчихсан ч юмуу гэмээр санагдлаа. Яагаад архивын гэрээнд зөвхөн архив биш түүхийн хүрээлэнгийн захирал хамтарсан юм бол? Яагаад Чулуун тэнд гарын үсэг зурж архивын даргатай ижил түвшний эрх эдлэв? Өлзийбаатарт бурууг тохож ажлаас нь халуулаад өөрөө одоо болтол энэ ажлаа өргөжүүлсээр байгаа юмуу? Гэтэл Өлзийбаатар нь миний хийсэн гэрээ энэ нь бишээ, өмнөх нь өөр утгатай байсан юм гэж яагаад хэлэхгүй Чулуун бид 2 ийм юм хийх хүмүүс бишээ, архивын материалыг өгөх нь зөв гээд зүтгээд байна вэ?

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.125) 2020-12-12 19:17
      • 0
      • 1

      Өөрсдөө өгсөнтэйгээ адил хэмжээний ач холбогдолтой Монголын эзэнт гүрний үед харилцаж бсан баримтууд, Юан гүрэний холбогдолтой баримтууд дагаар орсон үеийн баримтууд Манжаас тусгаар улс болсон үеийн баримт гээд юу эсийг авя болох бжээ. Юу ч аваагүй бж Манжийн 1 хэсэг бсан түүхэн үеийг харуулсан баримтуудаа өгч дээ. Өлзийбаатар Чулуун гуай та 2 юу хийсэн болоод яасанаа хамгийн их мэдэж бгаа улсууд бж ингэхээ л больчих. Цаг хугацаа бүхнийн харуулна гэж. 10 жилийн дараа буруу бсан нь мэдэгдлээ. Үүнийгээ залруулаач одоо. Гэрээний дагуу бид БНХАУн архиваас шаардлагатай баримтуудаа авах хүсэлтэй бна гэдгээ нот бичгээр илэрхийлж дээ ядаж. Наад нот бичиг чинь ТҮҮХИЙН БАРИМТ БИЧИГ болж хадгалагдаж үлдэг дээ.

      Хариулах

    • Болд

      (203.91.115.52) 2020-12-12 15:55
      • 1
      • 1

      Чулуун архи уухаараа агсан, доод үеийнхнээ дандаа азаргалдаг, хэд хждэн удаа хүнд гар хүрч байсан. Гэхдээ түүхээ худалдах хүн биш ээ. Анхбаяр чулуунд нэг удаа зодуулсан. Түүндээ шаралхаж хариугаа авч байгаа юм. Түүх соёлоо зарж байгаа тухай ярьвал анхаа өөрөө туркуудэд зардаг хүн шүү дээ.

      Хариулах

    • Иргэн

      (122.201.22.158) 2020-12-12 09:29
      • 0
      • 1

      Алдарт түүхч, дипломатч Бира энэ залуучууд арай л буруу яваад байна даа... Мөнгө бол нэг өдрийнх, Түүх бол түмэн жилийнх гэж хэлж, бичиж байсан.. Ер нь Чулуун бол сайд БҮҮ ШОРОНД л байх хүн дээ...

      Хариулах

    • Зочин

      (192.82.77.126) 2020-12-12 09:14
      • 0
      • 0

      Арай ч дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.165) 2020-12-12 01:14
      • 0
      • 0

      Шоронд байх ёстой хүн сайд хийгээд явж байдаг юм байна.

      Хариулах

    • Irgen

      (31.165.212.34) 2020-12-11 21:43
      • 0
      • 0

      Yamar gutamshig ve ene er ni

      Хариулах

    • түүх

      (150.129.142.82) 2020-12-11 17:34
      • 1
      • 0

      чулууны тухай яриа өнгөрсөн онд ч яригдаад дараа нь сайд болохоор нь гайхаж блаа. одоо огцруулж шүүх , төслийг яаралтай зогсоох хэрэгтэй юм бна. Харин Өлзийбаатар гуайд итгэж бна

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.218) 2020-12-11 16:59
      • 0
      • 1

      Үхэж байсан Өлзийбаатар, Чулуун хоёр хулгайч улс эх орноо зарсан нүгэл нь нүдээр нь гарах болтугай

      Хариулах

    • Би Монгол

      (122.201.21.12) 2020-12-11 16:12
      • 0
      • 1

      Дуугүй л байгаад байхыг бодоход Баттулга, Хүрэлсүх 2 чинь энэ нөхөрт базуулчихсан юм биш үү? кккк

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.97) 2020-12-11 16:07
      • 0
      • 0

      шоронд байх хүн сайд болсон ч байх шиг

      Хариулах

    • 80

      (103.212.117.89) 2020-12-11 15:30
      • 1
      • 0

      Чулууныг огцруулья.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.67) 2020-12-11 15:07
      • 0
      • 0

      Баттулга, Хүрэлсүх 2 энэ нөхөрт арга хэмжээ аваачээ

      Хариулах

    • Уншигч

      (66.181.191.130) 2020-12-11 13:56
      • 0
      • 0

      Энэ Чулуун гэгч их худалч юм. Ярилцлага дээрээ тийм юм байхгүй л гээд байсан. Энэ нөхөр чинь ер нь худалдагдчихсан юм биш үү! Шалгах хэрэгтэй. Тэр үед Нямдорж сайд байсан, тэр үед хоюулаа зөөлөн хүчний бодлогод татагджээ.

      Хариулах

    • Төрөө

      (103.26.195.195) 2020-12-11 13:39
      • 0
      • 0

      Арай ч дээ нээрээ. Энэ улсад төр засаг гэж байна уу? Энэ улсад хариуцлага тооцооч ээ.

      Хариулах

    • Зочин

      (65.74.233.194) 2020-12-11 13:15
      • 0
      • 0

      Arai ch dee zogsoogood Ter Chiluund hariutslaga tootsooch Mongoliin tore exen bna uu

      Хариулах