Түрээсийн сурах бичгүүдийг тарааж эхэлжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан. Харин энэ жилээс түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн.

Түрээслэх сурах бичиг хэвлэлтийн явцын талаар БСШУСЯ-наас тодруулахад “Бага ангийн 39 нэр төрлийн 717799 ширхэг сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсролын 10 нэр төрлийн 1500 сурах бичгийг энэ оны долдугаар сарын 25-нд аймгуудын Боловсрол соёл урлагийн газар /БСУГ/-аар дамжуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 58 нэр төрлийн 233500 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 5-нд БСУГ-аар дамжуулан аймгийн болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 200846 сурагчийн 40 хувь буюу нийт 80338 сурагчийн гар дээр сурах бичиг хүрсэн. Ахлах ангийн хувьд 35 нэр төрлийн 120821 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 15-нд сургуулиудад өгсөн. Харин X-XII ангийн номыг хэвлэх дөрвөн компанитай энэ сарын 2-нд гэрээ байгуулсан” гэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх 181 мянга орчим хүүхэд байгаа. Сурах бичгийг хэвлүүлэхэд шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.