Монгол улс цөлжсөөр, хил залгаа орнууд нь ногоорсоор л байг уу?

Twitter Print
2020 оны 12-р сар 02-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

-МОНГОЛЫН цөлжилтөөс АЙЖ БАЙНА, тэд

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,6 хувь нь цөлжилт, доройтолд оржээ. Байгалийн үзэгдлээс болж 56% нь, хүний үйл ажиллагаанаас 44% нь үүдэж. Энэ бол маш аюултай том тоо.

Харамсалтай нь салбарын яамнаас цөлжиж байгаа тоон мэдээлэл л хэлэхээс цөлжилтийг зогсоох, арилгах олигтой шийдэлгүйгээр өнөөдөртэй золгов.

Гэтэл хөршүүд яаж байна гээч. Хятад, бүр Солонгос хүртэл Монголын цөлжилтийн нөлөөнөөс айж урд хөрш хил дагуу маш их хэмжээний мод тарьж байна.

Тоон мэдээ: БНХАУ бүр 40 жилийн өмнөөс энэ асуудлыг мэдэрч "Хятадын ногоон хэрэм" гэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.

Уг төслийн хүрээнд 2050 он хүртэл 100 тэрбум мод тарих зорилго тавьжээ. Үүнээс одоо 66 тэрбум нь маш амжилттай ургаж байна. Энэ төслийн гол зорилго нь Монголын цөлжилт нутаг руу нь орчих бий гэсэн урьдчилан сэргийлэлт юм.

Гэхдээ Монгол орны өмнөд хэсэгт Хятадын Ногоон хэрэм төслөөс үүдэж аюул нүүрлэх нэг зүйл бий. Эртэмтдийн онцолж буйгаар товчхон хариулт нь "Говийн хөрсөн доорхи усыг ховх сорно" гэв.

Тэгвэл манай өмнөд хэсэгт юу болдог вэ?

Мэдээж уул уурхайн асар их хэмжээний олборлолт, газрын сэндийчлэлт болдог.

Дүйцүүлэн нөхөн сэргээх нэрээр уул уурхайн компаниуд төрд хэдэн төгрөг өгдөг ч тэр нь өнөөх авлигачид, төрөөс сааж амьдардаг улс төрчдийн халаасаар ороод алга болдог нь нууц биш.

Тэгвэл бусад улс орнууд яадаг вэ?

Канад яагаад мод экспортолдог болчихов гэж асууцгаая. Тус улс уул уурхайгаа ухуулж, сүйтгэгдээд баларч байж. Гэтэл сэтгэлтэй улс төрч гарч ирсэнээр уул уурхайд олборлолт явуулсан л бол тухайн газар дээрээ мод тарихыг хуульчлаад өгчихжээ.

Одоо бүр Ой модны яамтай. Ингэж тариулсаар байгаад өнөөдөр Канад улс мод экспортлогч голлох орон болсон.

Бидэнд юу байна өргөн уудам газар нутаг байна, дэлхийг тэр чигээр нь ч хангахуйц мод экспортлогч орон ч болж болно.

Экспортлогч биш юм аа гэхэд цөлжилтөө зогсоогоод авчихвал болох нь тэр.

Цаасан дээр биш нүдэнд харагдаж, гарт баригдах ажил чухал байна төр засаг минь.

Сэтгүүлч Лхамжавын Баатархүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.