Нийслэлд үйлдвэр технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2014 оны 9 сарын 08-нд болно. Хуралдаанаар, Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдааны товыг зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.