Олон улсын хамтарсан цэргийн сургуулилалт болно

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Украйнд байдал тайван бус байна. Холбоотон гүрнүүд ОХУ-Украйны зэвсэгт мөргөлдөөнийг тайван замаар зогсоохоор оролдож байгаа ч тодорхой үр дүнд хүрэх нь бага байна хэмээн АНУ үзэж байгаа аж. Иймд Пентагон агаарын десантын 173-р бригадын 200 цэргийг Украйнд нэвтрүүлэхээр болжээ. Энэ тухай Цагаан ордноос хурандаа С.Уоррен мэдэгдсэн байна.

Энэ сарын 13-наас 16-ны хооронд Львов хотоос 60 км-т байрлах газар хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөжээ. АНУ, Украйнаас гадна Турк, Гүрж, Румын улс оролцох аж. Хамтарсан бэлтгэлийн зорилго нь бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, холбоотнууд, түншүүдийн харилцан ажиллагааг уялдуулах хэмээн АНУ-ын тэнгисийн цэргийн төлөөлөгч, дэд хурандаа В.Хиллман өгүүлжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.