
Яагаад ч юм хамгийн хялбар, хамгийн энгийн, хамгийн түгээмэл боломжтой зүйлийг нэг их үнэлдэггүй, тоодоггүй нь хүмүүс бидний хамгийн том дутагдал гэлтэй.
Дорнын анагаах ухаанд тухайлбал Аюурвэдийн, Хятдын, Төвдийн болон Монголын уламжлалт анагаах ухаанд буцалсан усыг тогтмол уух нь эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй гэж үздэг.
Ялангуяа Монголын маань уламжлалт анагаах ухаанд эмийн дээд нь ширгээсэн ус гэж үнэлж эмчилгээний үндэс суурь гэж сургадаг.
Дархлаагаа сайн дэмжиж, маш сайн амарч, чанартай хоол хүнс хэрэглэж, амавч зүүж, гараа сайтар угаахын зэрэгцээ буцалсан халуун ус байнга уух нь титэм вирусээс сэргийлэх оновчтой аргын нэг юм.
Энэхүү вирус нь халуунд тэсвэргүй бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар цельсийн 27 градусын температурт устдаг байна. Ер нь буцалгаж ширгээсэн халуун ус уух нь бүх төрлийн вирусын эсрэг ихээхэн үр дүнтэй гэж Хятадын эрдэмтэд үзэж байна.
Монголын уламжлалт анагаах ухаанд буцалгаж буй усны гуравны нэг орчмыг ууршуулж ширгээх нь хамгийн үр дүнтэй гэж сургадаг бол Энэтхэгийн эрдэмтэд 7 орчим минут буцалгаж ширгээсэн ус хүний биед маш чухал гэж нотолжээ.
Мэдээж хэт халуун ус уух нь улаан хоолойн үрэвсэл үүсгэх аюултай. Хэт халуун шөл уудаг Солонгосчууд улаан хоолойн үрэвсэл болон хавдраар дэлхийд тэргүүлдэг бол халуун цай уудаг Монголчууд маань энэ үзүүлэлтээр удаалдаг юм.
Тиймээс усыг буцалгаж ширгээгээд хөргөж хэт халуун бус биеийнхээ температуртай ойролцоо буюу 27-36 градусын халуун ус, эсвэл халуун цай уувал титэм вирусээс сэргийлэх боломжтой юм.
Ер нь буцалгаж ширгээсэн ус тогтмол хэрэглэвэл биед хуримтлагадсан хортой бодисыг биеэс зайлуулж хөгшрөлтөөс сэргийлдэг. Үүний зэрэгцээ жин хасахад тустай. Мөн цусны эргэлтийг сайжруулж, өтгөн хатахаас ч сэргийлнэ.
Эцэст нь дахин зөвлөхөд титэм вирусын цар тахал дэгдсэн энэ үед гараа байнга угаах, буцалсан халуун ус уухын зэрэгцээ хоолойгоо байнга зайлах нь титэм вирусыг хоолой дээр тогтон уушиг руу орохоос өмнө устгах буюу багасгадаг гэдгийг анхаарвал илүүдэхгүй болов уу.
Монгол улсын төрийн шагналт Лувсангийн Хүрэлбаатар
"Монос" группын үүсгэн байгуулагч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.73.171) 2019-12-23 16:24Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм
Хариулах