Даамын дээд лигийн “Намрын гран при 2019” боллоо

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн болох “Намрын гран-при 2019” аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль дээр боллоо.

Тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг тоглолоо. Дүн гарахад ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар ээлжит түрүүгээ авсан. Тэрбээр Дээд лигийн сүүлийн таван цувралын дөрөвт нь ийнхүү түрүүлээд байна.

Нээлттэй ангилалалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) удаалсан бол ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб), Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), ОУИМ Б.Мөнхжин (BBH компани), спортын мастер А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), С.Мөнх-Оргил (“Хасу-Мегастарс” клуб) нар шагналт IV-VIII байр эзэлсэн.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб), ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), спортын мастер Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх (БЗД), дэд мастер Б.Алагаа (СБД), өсвөрийн U-17 насанд Г.Дүүрэнбилэг (“Ирээдүй” клуб), Б.Энхрийлэн (“Шавь” клуб), U-14 насанд С.Болор (Өмнөговь), Э.Хүслэн (“Алтан хүү” клуб) нар тус тус шагналын эзэд болсон байна.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • КАРГО 514

      (46.188.98.10) 2019-10-09 20:28
      • 0
      • 0

      Доставка грузов из Китая "КАРГО 514" Авиа 12-15 дней Авто 18-25 дней Цены зависят от веса и объема. 4 склада в Китае. Работаем с физ. и юрлицами. Страховка груза от 1%. Упаковка груза. Поможем оплатить в Китай за товар (от 2%). Работаем более 10 лет. Для расчета груза требуется вес и объем. e-mail kargo514@mail.ru Телефон, WhatsApp +79153288894

      Хариулах