Волейболын дэлхийн аварга үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд Польш улсад эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог дээрх тэмцээнд амжилттай оролцсон шигшээ багууд 2016 оны Олимпийн наадамд оролцох эрхээ авах юм.

“А” хэсэгт Польш, Австрали, Аргентин, Венесуэль, Серб, Камерун, “В” хэсэгт Бразил, Финланд, Герман, БНСУ, Куба, Тунис, “С” хэсэгт ОХУ, БНХАУ, Болгар, Канад, Египет, Мексик, “D” хэсэгт Иран, Бельги, Франц, АНУ, Итали, Пуэрто Рико өрсөлдөж байна. Хоёр тойргийн дараах байдлаар зохион байгуулагч орон Польш, “Лондон 2012” зуны Олимпийн мөнгөн медальт Бразил, Азийн төлөөлөл Иран, БНХАУ, сүүлийн Олимпийн аварга ОХУ болон Финланд хэсгээ тэргүүлж байгаа аж.

Дэлхийн аваргын “D” группыг үхлийн хэсэг хэмээн нэрлэж болно. Олимп, дэлхийн аваргад хүчтэй өрсөлддөг АНУ, Итали зэрэг орнууд энэ хэсэгт багтсан. Гэвч дээрх хоёр баг одоогийн байдлаар нэг хожил, нэг хожигдолтой хэсгээсээ гарах магадлал тун бага үлджээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.