
Оюутнуудад амьдрахад хамгийн тохиромжтой хотууд:
1. Монтреал, Канад - 11 их дээд сургуультай уг хотын оюутнуудын ¼-ийг гадаад оюутнууд эзэлдэг. Амьдарлын өртөг бусад том хотуудтай харьцуулахад хямд.
2. Бостон, АНУ - Хамгийн алдартай сургуулиуд болох Харвард, Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT) байрладаг.
3. Сидней, Мелбурн хотууд, Австрали - Гадаад оюутнууд цагийн ажил хийх боломжтой байдаг. Төгссөнийхөө дараа 18 сараас 4 жил хүртэл хугацаанд ажил хийх эрх авах боломжтой байдаг юм байна.
4. Зүрик, Швейцарь - Дундаж цалин хамгийн өндөр хотуудын нэг. Амьдралын өртөг өндөр ч сургалтын тэтгэлэг маш олноороо зарлагддаг. Зарим тэтгэлэгүүд нь амьжиргааны зардлаас нөхдөг.
5. Берлин, Mьюнхэн хотууд, Герман - Германы улсын сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг. Англи хэл дээр хичээлээ үзэх боломжтой.
6. Токио, Киото хотууд Япон - Дэлхийн шилдэг сургуулиудын 12 нь энд байрладаг. Сургуулиа төгссөний дараа ажил хийж мэргэжлээ бататгах боломж ихтэй. Ялангуяа инженер, багш, орчуулагч, санхүү болон IT-ийн чиглэлээр ажлын урилга ихээр ирдэг.
7. Сөүл, БНСУ - Дэлхийн шилдэгт багтдаг 21 их дээд сургуулиуд байдаг. Инновац, технологийн дэвшил болсон шинэ мэргэжлүүдээр сурч, ажиллах боломжтой. Тус улсын хамгийн алдартай Global Korea Scholarship жил бүр 2000 гаруй тэтгэлгийг гадаад оюутнуудад өгдөг.
8. Англи - Олон улсын оюутнуудыг хүлээн авах дуртай байдаг. Дэлхийд хамгийн алдартай Оксфорд, Кэмбрижийн Их Сургуулиуд зэрэг 76 топ сургуулиуд бий.
Б.Идэр-Од
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.