Элэг, цөсний өвчинд тустай аргууд

Twitter Print
2021 оны 09-р сар 13-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Нэг. Элэг цөсөнд нохойн хошууны ханд сайн. 10гр жимсийг 200гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Бүтэн таваас зургаан ширхэг үр жимсийг буцалсан аяга усанд хийж дээр нь нэгээс хоёр халбага сахар хийгээд усны ууранд 15 минут буцалган хөргөөд хагас аягыг өдөрт хоёроос гурван удаа ууна.

Хоёр. Нохойн хошууны уур (жамар) өвчний хор, элэгний хатуурлыг арилгана. Жамар нь С витамин асар их агуулсан чацаргана, үхрийн нүд, нэрс зэргээс илүү гэж үздэг.

Гурав. Хадны хаг маш хүчтэй ургамал юм. Сүүдэр газрын чулуу, шороо хоёрын дундах шар хагийг элэг цөсний өвчинд хандалж уудаг.

Дөрөв. Хус модны навч, гөлгийг чанаж уувал цөсийг ялган хөөх үйлчилгээтэй. Хусны нахиагаар хийсэн бэлдмэл хандыг элэгний үрэвсэл буюу бусад өвчнийг анагаахад ашигладаг. Хусны шүүс нь элэгний өвчинд сайн.

Тав. Цөсний чулуутай хүн нохойн хошууны үндсийг нэгээс хоёр жил буцалгаж уух нэн сайн нөлөөтэй.

Зургаа. Ээзгийг ширгэтэл нь буцалгаж уувал элэгний хоруу өвчинд сайн. Үйлчилгээг сайн болгохын тулд нэг халбага зөгийн бал хийж болно.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.