“Эрдэнэс тавантолгой”-д итгэж хувьцааг нь авсан компаниуд өнөөдрийг болтол хохирсоор байна

Twitter Print
2021 оны 08-р сар 19-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

“Эрдэнэс тавантолгой” компаний ашиг орлого нэмэгдэж байгаа , олон улсын зах зээлд IPO гаргаж, бонд арилжих талаар олон сайхан зүйлийг ярьдаг. “Эрдэнэс тавантолгой” компаний гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэвлэлд өгсөн ярилцлага ч байна.

Харин бодит амьдрал дээр энэ компаний хувьцаа эзэмшигчид хохирсон жишээ олон байна. 2012 онд “Эрдэнэс тавантолгой” анх дотоодын аж ахуйн нэгжүүддээ зориулж хувьцаа гаргасан. Энэ хувьцааг худалдаж авсан компаниуд өнөөдрийг болтол хохирч яваа талаар нэгэн иргэн манайд хандлаа. Тэрээр: “Манай компани 2012.06.12-ны өдөр “Эрдэнэс тавантолгой”-н 36,000 ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ болох 933 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед аж ахуйн нэгжүүд хамгийн доод тал нь 33 саяар л хувьцаа худалдаж авах шалгууртай байсан. Энэ дагуу 33 сая 800 мянган төгрөгийг Монгол банкны Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд тушаасан. 33 сая төгрөг гэдэг тухайн үед их мөнгө. Байр худалдаж авах мөнгө байлаа. Долларын ханш 1280 төгрөг байсан үе шүү дээ. Гэвч бид 2012 оноос хойш ногдол ашиг огт аваагүй. Нэгэнт ашиг хүртэхгүй юм чинь хувьцаа худалдаж авсан мөнгөө хүү алдангийг нь тооцоод буцааж авья гэтэл өгдөггүй. Ингээд 8 жилийн дараа буюу өнгөрсөн жилийн 9-р сард л иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах үеэр анх удаа ногдол ашиг гэж 2 сая гаруй төгрөг өгсөн.

Мөнгөө буцааж авья гээд холбогдох газруудад хандахад Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь “Засгийн газрын тогтоол гарвал буцааж өгнө ” гэдэг. Эрдэнэс таван толгой болон 1072 төв “Бид мэдэхгүй” гэсэн хариулт өгдөг. Эрдэнэс тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт уулзах хүсэлт тавьдаг ч бидэнтэй уулздаггүй. Тухайн үед “Эрдэнэс тавантолгой” компаний“ бид дотоодын аж ахуйн нэгжүүддээ боломж олгож байна, хувьцааны үнэ өснө”гэх мэтийн мэдэгдэлд итгэж бид хувьцааг нь худалдаж авсан ч өнөөдөр ногдол ашиг ч авалгүй, өгсөн мөнгөө ч авч чадахгүй байна.

Одоо өнгөрсөн 9 жилийн хүү алданги, ханшийн зөрүүг тооцож, хохирлоо барагдуулж мөнгөө авахыг хүсч байна” гэж ярьсан юм. Үнэхээр ч тухайн үед төрөөс явуулсан бодлогыг дэмжснийхөө төлөө эдгээр иргэд хохирчээ.

Түүх сөхвөл: 2010.10.20-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 272-р тогтоол гарч, ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах...”-аар заасны дагуу, Засгийн газраас тогтоосон шалгуурыг хангасан компани, нөхөрлөл, хоршоо нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авсан байна.

Тухайн үед нийт 533 аж ахуйн нэгж, тус компаний 1 ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ болох 933 төгрөгөөр худалдаж авч байжээ. Төр нь хүртэл тогтоол шийдвэрээр иргэдээ хуурч, хохироодог болсон уу? гэж асуумаар. Ингэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, хувьцаа эзэмшигчид иргэд болон аж ахуйн нэгжүүдийн эх ашгийг хамгаалж буй газар байна уу?

Сэтгүүлч Б.Отгон

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Badarch

      (66.181.170.73) 2021-08-19 09:27
      • 0
      • 0

      1072 хувьцааг бирж дээр нээлттэй болгож захиран зарцуулах эрхийг иргэд, ААН-үүдэд олгосноор мөнгөгүй иргэд хувьцаагаа зарна. Дараа нь юу болно гээч хувьцааны чинь үнэ унана. Тэгээд дараа нь матарын нулимс унагаагаад ч нэмэргүй болно доо. 486 ААН-ийн эрх ашиг ярьж бэлтгэлгүйгээр 1072 хувьцааг нээлттэй зардаг болгосноор 2.5 сая хувьцаа эзэмшигчийн 1 сая төгрөгний хувьцааны үнэлгээг унагах маш том эрсдэл байгааг хараарай.

      Хариулах