Ониараши Өлзийжаргал зодог тайллаа

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 07:44 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумод барилдаж байсан Монголын Ониараши Өлзийжаргал Нагоя башёгийн дараа зодог тайлсан. Цагтаа жюүрёо, макүшитад барилдаж байсан тэрээр гэмтлийн улмаас 32 насандаа ийнхүү зодог тайлж их сумог орхилоо. Токио хотод болсон зодог тайлах ёслолд их аварга Харумафүжи, Какүрюү тэргүүтэй 160 гаруй зочин иржээ. Энэ үеэр манай бөх Ө.Өлзийжаргал эхнэр хүүхдээ олонд танилцуулжээ.

Түүний багш Асахияма зодог тайлах ёслолын үеэр хэлэхдээ “14 жилийн өмнө ирж байлаа. Үнэхээр сайн зүтгэсэн. Ямар ч байсан цол хүртэж жюүрёод барилдлаа. Харамсах зүйлгүй зодог тайлж байна” хэмээн шавийнхаа тухай ярьжээ. Харин Ө.Өлзийжаргал ирсэн зочдод баярлаж буйгаа илэрхийлж “Ид сайхан барилдах насан дээрээ зодог тайллаа. Бүх хүчээ гарган барилдсан болохоор харамсах зүйл алга. Нутагтаа очоод худалдааны чиглэлээр ажиллана. Мөн Монгол-Япон хоёр улсын гүүр болж явах болно” гэсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.