Кристиано Роналдо коронавирусийн халдвар авчээ

Twitter Print
2020 оны 10-р сар 14-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Португал улсын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр Кристиано Роналдог шинэ төрлийн коронавирусийн халдвар авсныг мэдэгджээ. Роналдо өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, өөрийгөө тусгаарлаж байгаа гэв.

Өдгөө 35 настай түүний хувьд өнгөрсөн долоо хоногт Испанийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцсон бол өнгөрөгч Ням гаригт УЕФА Үндэстнүүдийн цомын тэмцээнд Францын шигшээ багийн эсрэг тогложээ. Кристиано Роналдо өнөөдөр Шведийн шигшээ багийн эсрэг тоглохгүйгээс гадна ирэх Сериэ-А лигийн болон УЕФА Аваргуудын лигийн нээлтийн тоглолтыг өнжих болж байна.

Кристиано Роналдог шинэ коронавирусийн халдвар авсныг мэдсэн Португал улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бүх тоглогчоо шинэ төрлийн коронавирусийн шинжилгээнд хамруулж, бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.