Үсний өнгийг сэргээж, өвчлөл багасгах цагаан будааны маск

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 19:34 цагт
Мэдээний зураг,

Цагаан будааг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна үс арчилгааны гол бүтээгдэхүүн болгосноор санаанд оромгүй үр дүнг авчрах болно.

Будааны шүүс бэлтгэх арга

Нэг аяга будаа саванд хийгээд цэвэр усаар зайлж угаана.

Угаасан будаагаа төмөр саванд хийж 3 аяга ус нэмээд зөөлөн гал дээр буцалгана.

15-20 минут зөөлөн гал дээр буцалгахад л хангалттай бөгөөд будаагаа сайтар хутгаж, дороо тунартал түлэгдэж наалдахаас сэргийлэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Ингээд болсон будаагаа шүүлтүүрээр шүүж авч,шүүсийг нь хүйтэн бүлээн болтол хөргөөрэй.

Цагаан будааны шүүс ийнхүү өтгөн, сүүн тунгалаг өнгөтэй харагдах ёстой.

Үүнийгээ хөргөгчинд 3, 4 хоног байлгаад хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Үсний өнгө сэргэж, өвчлөлийг эрс багасна.

Будааны шүүсээр тогтмол үсээ зайлснаар үс эрүүл, бат бөх зөөлөн намирсан болдог учир нь будаанд агуулагдах найрлага нь үсний салаа,хугарал бэртлийг гайхалтай хурдан эмчилж ахин гэмтэхээс сэргийлдэг аж.

Ямар нэгэн үнэтэй бүтээгдэхүүнээс илүү үр дүн бодит нөлөөг үзүүлнэ.

1. Үсээ шампуниар угаасны дараа усаар зайлж,хөөсийг нь арилгасны дараа будааны шүүсээр иллэг хийх хэрэгтэй.

2. Хаг болон гэмтэлтэй хэсэгтэй хурууны өндгөөр 10 минут орчим иллэг хийх.

3. Хамгийн сүүлд хүйтэн бүлээн усаар үсээ зайлж цэвэрлээрэй.

4. Долоо хоногт 2-3 удаа үсээ зайлж угаах хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.