Монгол улс Өрсөлдөх чадварын индексээр дэлхийд 98-д оржээ

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг “Өрсөлдөх чадварын индекс”-т манай улс 98-р байрт оржээ. Манай улсын хувьд 2005 оноос эхлэн энэ тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон аж. Харин 2014-2015 онд авбал зохих 7 онооноос 3.8 оноо авч, судалгаанд хамрагдсан 144 орноос 98-р байрт орсныг Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ нь өнгөрсөн оноос 0.1 хувиар ахисан үзүүлэлт юм байна.

Манай улсын өрсөлдөх чадвар ахихгүй байгаагийн шалтгаан нь институциудийн чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал болон бизнесийн төгөлдөршил гэсэн үзүүлэлтүүдийг сайжруулахгүй байгаатай холбоотой байдаг аж. Мөн Монгол улсад бизнес эрхлэхэд саад учруулж буй хүчин зүйлсэд төрийн хүнд суртал, авлига, хээл хахууль, гадаад валютын зохицуулалт, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, инфляци, бодлогын тогтворгүй байдал, санхүүжилт авах боломж гэх мэт үзүүлэлтүүд оржээ.

Энэ жил Швейцарь, Сингапур, АНУ, Финлянд, Герман, Япон зэрэг улсууд эхний байранд оржээ. Уг тайлангийн дүнг улс орнууд анхааралдаа аван, өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.