Шар өвс шатаж, найман айлын байшин бүрэн шатжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 07-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 7-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт 4 га газар өртөж, 8 байшин бүрэн шатсан байна.

Зургаан байшинг шатахаас авран хамгаалж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.