Лийр бол таны хүртэх ёстой хамгийн хүчирхэг жимс

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Грекийн агуу сэтгэгч Гомер лийр жимсийг “Бурхадын бэлэг” гэж нэрлэсэн бөгөөд бид ч энэхүү амттай жимсийг идэж таашаал авдаг. Харамсалтай нь лийрийн эрүүл мэндэд тустай талыг дутуу үнэлдэг байна.

Бид голцуу алимыг илүүд үздэг боловч чихэрлэг, шүүслэг лийр бол эрүүл мэндэд тустай бөгөөд хамгийн амттай, хөнгөн "хоол" юм. Лийр нь зайлшгүй хэрэгцээтэй тэжээллэг бодисоор баялаг хүчтэй антиоксидант бөгөөд хавдарын өвчинг эсэргүүцэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээтэйгээс гадна эрүүл мэндийн байдлыг ерөнхийд нь сайжруулахад тустай. Лийр яагаад бидний эрүүл мэндэд сайн болохыг харуулах хэд хэдэн шалтгааныг дурдая.

1. Лийр нь таны зүрхэнд сайн

Зүрхний өвчин нь АНУ-д нас баралтын гол шалтгаан болдог бөгөөд 2020 он гэхэд дэлхий даяар нас баралтын гол шалтгаан болно гэдгийг олон судалгаа батлаж байна. Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ өдөрт нэг лийр идсэнээр та зүрхний өвчин, цус харвалтаас өөрийгөө хамгаалж чадна. Мөн цусны даралт болон холестирины хэмжээг бууруулахад тустай гэнэ. Та өдөр тутам нэг ширхэг лийр идсэнээр цус харвалтын эрсдэлийг 50% бууруулах болно.

Лийр бол таны хүртэх ёстой хамгийн хүчирхэг жимс-н зурган илэрц

2. Лийр нь таны нүдэнд тустай

Лийр нь антиоксидант болон витаминаар баялаг учраас нүдэнд тэжээл өгч, хамгаалах хамгийн сайн хүнсний нэгд тооцогддог байна. Өдөр тутам лийр идэх нь хөгшрөлтөөс үүдэн арьсан дээр толбо үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

3. Лийр нь таны тархины сэтгэх үйл ажиллагааг сайжруулж, эрч хүчийг тань нэмнэ

Дунд зэргийн хэмжээний лийр нь таны өдөр тутам авбал зохих зэсийн 15%-ийг өөртөө агуулдаг бөгөөд энэхүү эрдэс нь таны мэдрэлийн тогтолцоог эрүүл байлгаж, тархины чадавхийг нэмэгдүүлдэг байна. Үдээс хойш залхуу хүрсэн, бие наазгайраад байвал нэг лийр идэж эрч хүчээ нэмээрэй. Лийр нь фруктоз ба глюкозыг ихээр агуулдаг учраас таныг өдрийн турш эрч хүчтэй байлгах болно.

4. Лийр нь чихрийн шижинг хянана

Лир нь цусан дах глюкозын түвшинг хянахад тустай. Мөн түүнчлэн биеийн жинг хянахад үр дүнтэй байдаг байна. Лийр нь биеийн жинг бууруулах үйл явцыг хурдасгах болон дархлааг сайжруулахад тустай илчлэг багатай, тэжээл ихтэй жимс мөн.

Лийр-н зурган илэрц

5. Лийр нь хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

Лийр нь бүдүүн гэдэсний болон цэвэршсэний дараа үүсдэг хөхний хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай. Түүгээр барахгүй, энэ жимс таны бие махбодийн эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг С витаминыг агуулсан антиодсидантаар тун ч баялаг юм. Дунд зэргийн хэмжээтэй 1 лийр нь өдөрт бидний авах ёстой С витамины 11 хувийг дангаараа агуулдаг.

Мөн энэхүү жимс нь уушиг болон ходоодны хорт хавдраас сэргийлдэг хүчлийг агуулдаг. Хальс нь л гэхэд антиоксидантынхаа ихэнхи хэсгийг агуулдаг учраас хальстай нь идэхийг санал болгож байна.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.