Бэр шинжих ёс

Twitter Print
2022 оны 08-р сар 17-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож 6-8 сар орчим бэр болох хүнээ ажиглаж, зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байна.

Удам гарал, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, бие галбир, царай зүс, ажилч хичээнгүй байдал, ёс журам, эрдэм чадвар эзэмшсэн байдал, нас сүүдэр, жил зохицох эсэх зэрэг долоон шинжээр үздэг бөгөөд удам судар буюу өмнөх гурван үед нь хулгай хийх, худал хэлэх, ужиг өвчтэй эсэх, ааш авир муу эсэх зэрэг байдлыг шинждэг.

Ялангуяа ужиг хууч өвчтэй бол гэрлүүлэхээс татгалздаг байсан бөгөөд энэ нь удамшил, хос хоёрын үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн ёсон байжээ. Мөн овог дотроо юм уу, эсвэл эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.