Дэлхийн аварга Г.Болдбаатарыг гурван өрөө байраар шагналаа

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОХУМ Г.Болдбаатар 60 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. 

Шинэхэн дэлхийн аварга Г.Болдбаатарыг өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр дэлхийн аваргад амжилт хүсч,  гурван өрөө байрны түлхүүр гардуулж өгсөн байна.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь амжилт гаргасан тамирчиндаа мөнгөн шагнал олгодог. Үүний дагуу 25 сая төгрөгийн  урамшуулал олгожээ.

Г.Болбаатар анх долдугаар ангид байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд”  спорт клубын дасгалжуулагч Ш.Бат-Оршихын шавь болсноор их спортод хөл тавьсан юм.  Энэ үеэс  хойш "Хангарьд" клубээр овоглон жүдогийн спортод олон амжилт гаргажээ.  

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.