Н.Батсуурийн арслан цолны хүндэтгэлийн наадам болно

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх Н.Батсуурь харцага цолтойдоо ес даван түрүүлж улсын арслан болсон. Тэрээр үзүүр түрүүний барилдаанд өсөх идэр начин Ш.Жаргалсайхантай барилдаж давсан билээ. Шинэхэн арслангийн цолны хүндэтгэлийн бэсрэг наадмыг нутгийнх нь ирэх долоо хоногт Улаангом хотод хийхээр болсон байна. Энэ сарын 9-нөөс 11-ны өдрүүдэд болох хүндэтгэлийн наадамд 128 хүчит бөх барилдаж, гурван насны морьдын уралдаан болох юм.

Улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь ардын хувьсгалын 93 жилийн ойд түрүүлснээр сүүлийн таван жилийн дөрөвт нь Увс аймгийн бөхчүүд түрүүлээд байна. 2010 онд улсын арслан Б.Ганбат, 2011 онд улсын аварга С.Мөнхбат, 2012 онд улсын арслан П.Бүрэнтөгс нар баяр наадмын манлай бөхөөр тодорсон аж.

Улсын арслан Н.Батсуурьт хүндэтгэл үзүүлэх наадмын баярын хөтөлбөрийг танилцуулж байна.

09-р сарын 11-ний өдөр (Пүрэв гараг)

09:00-09:30 Наадмын нээлтийн үйл ажиллагаа /Наадмын талбайд тусгай хөтөлбөрөөр/
09:30-12:00 Хүчит бөхийн барилдаан, 128 бөх барилдана /Нэг, хоёрын даваа/

12:00-13:00 Завсарлага

09:30-12:30 Хурдан морьдыг бүртгэж шүдлэх /Морь барианы газарт/

13:00-16:00 Хурдан морьдын уралдаан /Морь барианы газарт/ Хязаалан, Соёолон, Их нас

15:30 Айрагдсан морьдын шагнал гардуулах ёслол /Морь барианы газарт /

13:00-16:00 Урлагийн тоглолт /Тусгай хөтөлбөрөөр, морь барианы газарт/

16:30 Хүчит бөхийн барилдаан /Гурав, дөрөв, тав, зургаагийн даваа/

18:00 Хүчит бөхийн барилдаан долоогийн даваа /Үзүүр, түрүүний бөхийн шагнал гардуулах/

18:30 Наадмын хаалтын үйл ажиллагаа /Тусгай хөтөлбөрөөр

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.