
"Эрдэнэт" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргалын сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөг 24 мөнгийг Эрдэнэт Үйлдвэрээс Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлжээ.
Үүнээс гадна Х.Бадамсүрэн өнгөрсөн жил шинээр массажны сандал авахаар 57 саяын төсөвтэй тендер зарлаж, 42 сая төгрөгийн өртөг бүхий Minotti Luigi & Benigno брэндийн тавилгыг 2019 оны наймдугаар сард худалдаж аван төлбөрийг тухайн оны наймдугаар сарын 8-ний өдөр Minotti Luigi & Benigno-ийн данс руу шилжүүлжээ.
Одоо ч мөн тэрээр машинаа солихоор тендер зарласан байна. Тодруулбал, 512 сая төгрөгийн өртөг бүхий тансаг зэрэглэлийн гэгдэх "Мерседес-Бенз G-class" загварын автомашиныг улсын төсвийн санхүүжилтээр авахаар тендер зарлажээ.
Ийнхүү төрийн дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж буйн жишээ Х.Бадамсүрэн захирлаар үргэлжилж байна. Өмнө нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ "ИОГ"-ийн хичээлд улсын төсвийн мөнгийг үрж, УУХҮ-ийн сайд нь Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж байсан бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн массажны сандал, тансаг тавилга, үнэтэй машинд улсын мөнгийг зарцуулж байна.
Эх сурвалж: Б.Цогтгэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.