Хэсгийн тоглолтонд нэг ч ялагдаагүй дөрвөн баг хасагдах шатанд үлдлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн дэлхийн аваргын хэгийн тоглолтууд өнөөдөр дуусна. Өчигдөр 12 тоглолт болж Австрали, Пуэрто Рико, Шинэ Зеланд, Иран, Словени, Аргентин, Турк, Бразил, Литви, Грек, Испани, АНУ-ын шигшээ ээлжит өнөөдөр Ангол-Австрали, Сенегал-Филлипин, Шинэ Зеланд, Финланд, Бразил-Египет, Мексик-БНСУ, Украйн-АНУ, Иран-Франц, Хорват-Пуэрто Рико, Литви-Словени, Турк-Доминикан, Аргентин-Грек, Серб-Испанийн шигшээ тоглоно. Одоогийн байдлаар хэсэгтээ дөрвөн ялалт байгуулсан Испани, Грек, АНУ, Словени дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан бол Бразил, Аргентин, Литви, Австрали шөвгийн 16-д барга шалгараад байна.

Дэлхийн аваргын тэмцээн маргааш нэг өдөр завсарлаж энэ сарын 6-нд нокаут шатны тоглолтууд эхэлнэ. 24 улсын шигшээ багаас АНУ дөрвөн тоглолтонд 416 оноо авч тэргүүлж байгаа бол Испани 351, Грек 335, Словени 361, Аргентин 349 оноо авчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.