Холестрин гэж юу вэ?

Twitter Print
2018 оны 09-р сар 01-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Холестерин нь нэг талаас, хvний бие организмд боловсрогддог, нөгөө талаас, бие организмд хоол тэжээлтэй цуг орж ирдэг нарийн бvтэц бvхий химийн нэгдэл юм.

Эрvvл хvний цусанд тодорхой хэмжээний холестерин байнга агуулагдаж байх ба энэхvv хэмжээ нь холестеринээр баялаг хоол хvнс хэрэглэхэд ихсэж, бусад тохиолдолд хvний бие организмд /тухайлбал, элгэнд/ боловсрогдон буй болж байдаг.

Цусан дахь холестерины хэмжээгээр хvмvvсийг гурван бvлэгт хуваадаг. Vvнд:

1. Цусны холестерин хэвийн хvмvvс /5.2мк.моль/л хvртэл/

2. Цусны холестерин бага зэрэг илvvдэлтэй хvмvvс -гиперхолестеринеми /5.2 -6.76 мк.моль/л хvртэл/

3. Цусны холестрин хэт их хvмvvс /6.76 мк.моль/л-ээс дээш/

Цусандаа бага зэргийн гиперхолестринемитэй хvмvvс хэвийн хэмжээтэй холестринтэй хvмvvсээс зvрхний шигдээс өвчинд 2 дахин илvv өртөмтгий байдаг бол холестрин хэт их хvмvvс 4-5 дахин илvv өртөмтгий байдаг.

Мөн бие организм эргээд холестерины тодорхой хэсгийг бэлгийн болон бөөрний дээрх булчирхайн гормоныг боловсруулахдаа ашигладаг бөгөөд нөгөө хэсэг нь цөс боловсруулахад зарцуулагддаг. Иймээс холестрин, липопротейн, уургийн нэгдлvvдийн харьцаа хэмжээ, хэлбэр, бvлгээс судас хатууралт шалтгаалдаг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.