
Бөөрний чулуу гэж юу вэ?
Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний жижиг ширхэгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.
Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг:
Шээсний замын дахилтат халдварууд
Шингэн зүйл маш бага уух
Шээсний замын бөглөрөл
Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх
Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд
Бөөрний чулуужилтад хэн өртдөг вэ?
Бөөрний чулуужилтад эмэгтэйчүүдээс эрчүүд илүү их өртдөг бөгөөд 20-40 насныханд тохиолддог. Чулуу нь ихэвчлэн зуны хуурайшиилтай үед үүсдэг.
Бөөрний чулууг 5 ангилж үздэг. Үүнд:
Оксалатын чулуу:
Хурган чихний хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно
Фосфатын чулуу
Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан.Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.
Уратын чулуу
Шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.
Карбонатын чулуу
Нүүрс хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгетэй, зөөлөн янз бүрийн хэлбэртэй чулуу.
Цистины чулуу
Цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.
Уургийн чулуу
Фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зеөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна. Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн системийг бүхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.
Бөөрний чулууг яаж оношлох вэ?
Бөөрний чулууг рентген туяа эсвэл сонограммаар, өнгөт тариа хийх болон хэт авианы эмнэлгийн нарийн шинжилгээгээр оношлоно.
Бөөрний чулууг яаж эмчлэх вэ?
Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй.
Цистон эм нь бөөрний чулууны талстын холбоог задалж , шээс хөөх үйлдэл үзүүлэхээс гадна үрэвслийг дарж, өвдөлт намдаана.
Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг.
Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахидаг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.
Анхааруулга: 1 см том хэмжээтэй бөөрний чулууны үед эм хэрэглэж болохгүй.