
АНУ-ын шигшээ багт тоглохоос татгалзсан К.Дюрантад спорт хувцас үйлдвэрлэгч “Under Armour” компани хамтран ажиллах санал тавьжээ. Нэгдсэн улсад “Nike”-ийн гол өрсөлдөгч энэхүү компани олон шилдэг тамирчидтай хамтран ажилладаг юм. Тэд К.Дюрантад 10 жилийн 265-285 сая ам.долларын гэрээ санал болгосон. Мөн төрсөн хотод нь ээжийнх нь нэртэй олон нийтийн төв барьж өгөхөө амлажээ.
Хэрэв энэхүү гэрээ байгуулагдвал К.Дюрант жилийн 28 сая ам.доллар авах юм. “Under Armour” спорт хувцасны компани NBA-ийн шилдэг тоглогчтой гэрээ үзэглэж чадвал ирэх нэг жилийн дотор гурван тэрбум ам.долларын ашигтай ажиллана хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Учир нь хойд америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн сүүлийн хоёр улирлын онооны аварга К.Дюратын өмсгөл хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа. Мөн Олимп, дэлхийн аварга тоглогчийг өөрийн нэрийн бүтээгдэхүүний реклам болгонд оролцуулах боломж нээлттэй болох аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505