
Энэтхэгийн зүгээс улаан буудайн экспортондоо хориг тавьсантай холбоотойгоор олон улсын зах зээл дээр улаан буудайн үнэ нэмэгджээ.
Цаг агаарын хэт халалтаас болж үр тарианы ургац муудаж болзошгүй гэж үзэж үзэн Энэтхэгийн эрх баригчид энэ сарын 13-наас улаан буудай экспортлохоо зогсоожээ. Энэ онд олон улсын зах зээл дэх улаан бууйдайн үнэ 60 орчим хувиар өссөнтэй холбоотойгоор дэлхийн даяар талхнаас авахуулаад гоймонгийн үнэ ч мөн нэмэгдсэн билээ.
Энэтхэгийн засгийн газар үр тарианы экспортондоо хориг тавих болсон бас нэг шалтгаан нь дотооддоо хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг барих зорилготой аж.
Энэтхэг улс нь үр тариалалтаараа дэлхийд хоёрт бичигддэг ч хурааж авсан үр тарианыхаа дийлэнхийг дотооддоо хэрэглэдэг, цөөн хувийг нь л гадагш экспортлодог байна.
Нөгөө талаас "Их-7"-гийн удирдагчид Энэтхэгийн уг шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.
ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жэм Оздэмир, "Дуртай нь экспортондоо хориг тавиад, зах зээлээ хаагаад байвал хямрал улам л гүнзгийрнэ." хэмээн онцолжээ. ОХУ Украин руу довтолсноос хойш Украины улаан буудайн экспорт огцом буурсан, мөн ган гачиг, үер усны аюул нүүрлэснээс болж үр тарианы экспорт дэлхий даяар багасчээ.
НҮБ-аас мэдээлснээр дэлхий даяар хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.