Оросын Жина Лоллобригида, казакийн армийн хурандаа, ЗХУ ын ардын жүжигчин Элина Быстрицкая

Twitter Print
2022 оны 11-р сар 18-нд 19:20 цагт
Мэдээний зураг,

Оросын Жина Лоллобригида, казакийн армийн хурандаа, ЗХУ ын ардын жүжигчин Элина Быстрицкая.

Театрын дээд сургуульд орохоосоо өмнө цэргийн эмнэлэгт алба хааж, эх баригчын курс төгссөн бүсгүй хожим нь театр болон кинонд олон арван дүр бүтээсэн боловч Михаил Шолоховын "Дөлгөөн Дон" романаар хийсэн киноны казак эмэгтэй Аксиньягийн дүрээр маш их алдартай болсон юм.

Элина Быстрицкая 1928 оны 4-р сарын 4-нд Киев хотод төрсөн. Түүний аав Абрахам Быстрицкий цэргийн халдварт өвчний эмч, эмнэлгийн албаны ахмад, ээж нь сургуульд ажилладаг байв.

1958 онд Быстрицкая Михаил Шолоховын "Дөлгөөн Дон" романаар Сергей Герасимовын найруулсан киноны гол дүр болох казак охин Аксиньягийн дүрд тоглосон юм. Быстрицкая оюутан байхаас энэ зохиолд тоглохыг мөрөөддөг байсан бөгөөд хамгийн дуртай зохиолуудын нэг байсан хэмээн дурсамжиндаа өгүүлдэг.

Зөвлөлтийн кино жүжигчин Нонна Мордюкова, Эмма Цесарская нар Аксиньягийн дүрд сонгогдсон байсан, учир нь Цесарская 1930 онд уг романы анхны кино зохиолд, Мордюкова кино урлагийн дээд сургуулийн төгсөлтийн диплом хамгаалалтдаа дүрийг бүтээсэн байжээ. Гэвч зохиолч Михаил Шолохов, "Элина романд өгөгдсөн баатрын дүрд гайхалтай нийцмээр санагдсан. Яагаад гэхээр маш үзэсгэлэнтэй, том нүдтэй, үзэсгэлэнтэй үстэй байсан" гэж дурсчээ...

Аксинягийн дүрд тоглохын тулд арван таван кг жин нэмсэн дурсамждаа: "Би дүрдээ орохын тулд, ямар ч зовлон зүдгүүрийг туулахад бэлэн байсан. Үүний тулд би казак байх ёстой ... " Быстрицкая казахын мэргэжлийн чуулга дээр маш их цагийг өнгөрөөж, гоцлол дуучид уран бүтээлчид ардын бүжиг, дууг заалгасан. Быстрицкая тэдний яриа, хөдөлгөөний хэлбэрийг дуурайв.

"Дөлгөөн Дон" киноны нээлт 1958 онд болж тун удалгүй нэрд гарсан. Гайхамшигтай бүтээл болсон гэсэн үнэлгээ 47 сая үзэгч үзсэн тооцоог зөвхөн кино театрын кассаар хийсэн тооцоон дээр үндэслэжээ. ЗХУ-ын Бүх Холбоотын кино наадамд дөрвөн шагнал зэрэг хүртсэн. Үүнд, mэргүүн шагнал, шилдэг найруулагчийн шагнал, операторын шилдэг шийдэл, гол дүрийн эрэгтэйн шагналыг нэг дор авсан явдал байлаа. Карловы Варын кино наадамд Сергей Герасимовын киног "Болор бөмбөрцөг"өөр шагнасан. Мөн АНУ-ын Найруулагчдын холбоо "Дөлгөөн Дон" киног гадаадын шилдэг киногоор шалгаруулжээ.

"Дөлгөөн Дон" кинонд тоглосон дүрийнхээ төлөө үзэгчид Быстрицкаяыг "Аксиня Донская" гэж нэрлэсэн тухай жүжигчин ийнхүү дурссан байдаг.

"Надад "Быстрицкая" гэсэн овгийг "Донская" болгон өөрчлөх хүсэлт болон санал бүхий захидал маш их ирж байсан. Үүний хамт Казакуудын ахмадын зөвлөл казакийн хүндэт эмэгтэй, казак цэргийн хурандаа цолоор шагнасан тухай байсан юм хэмээжээ.

1966 онд "Зөвлөлтийн кино урлагт оруулсан гавьяаныхаа төлөө" ЗХУ-ын Ардын жүжигчин цолоор шагнагджээ.

Хувийн амьдрал

Элина Быстрицкая нэг удаа л гэрлэсэн. Түүний нөхөр ЗХУ-ын Гадаад худалдааны яамны ажилтан Николай Кузьминский байв. Тэд 1958 найзуудтайгаа уулзах үеэр танилцжээ.

"Би хувийн амьдралаа тусдаа ярианы сэдэв болгохыг хүсдэггүй, ганц л зүйлийг хэлж чадна. Бид биесээ хайрласныхаа төлөө гэрлэсэн. Би гал халуунаар дурласан учир түүний хайр шууд утгаараа над дээр ирсэн ... "

Николай Кузьминский танилцсан уулзалтаасаа хойш дөрөв хоногийн дараа Быстрицкаятай гэрлэх санал тавьжээ. Жүжигчин ч зөвшөөрч, тэр сардаа гэрлэсэн. Кузьминский, Быстрицкая нар 27 жил хамтдаа амьдарсан ч 1985 онд салцгаажээ.

1978 оноос хойш Элина Быстрицкая Театрын дээд сургуульд багшилж байсан ч 1990-ээд онд кино театртаа буцаж ирэв. 2004, 2005 онуудад жүжигчин Булат Мансуровын найруулсан “Эртний Булгарын тухай домог” кинонд Ольга гүнжийн дүрийг бүтээсэн. Түүний сүүлчийн дүр бол Сомерсет Маугам жүжгээс сэдэвлэсэн "Хайрын тойрог" кинонд тоглосон хатагтай Китти Чемпион-Ченигийн дүр байв.

2000 онд Быстрицкая Оросын хотуудаар аялж, концерт дээрээ шүлэг уншиж, Орос ардын дуу, романс дуулдаг байв.

2010-аад онд 2017 онд хэвлэгдсэн "Итгэл найдварын учрал", "Тэнгэрийн одод" хэмээх намтар номон дээрээ ажилласан. Номын өмнөтгөлд, "Би намтараа бичихийг эрэлхийлж байгаагүй. Гэвч номонд маань миний хувь заяаны "хэсгүүд", мартагдашгүй үйл явдлууд, надад хайртай хүмүүсийн тухай өгүүлсэн түүх багтсан" хэмээжээ.

Элина Быстрицкая 2019 оны 4-р сарын 26-нд таалал төгсөв. Жүжигчинтэй салах ёс гүйцэтгэх ёслол бага театрт болсон бөгөөд түүнийг Москва дахь Новодевичий оршуулгын газарт оршуулжээ.

Он цагийн дуран.сом

Р.Сайхан-Уул

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (102.89.22.40) 2022-11-20 03:56
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.75) 2021-08-18 20:08
      • 0
      • 0

      Бохийн талаар А гуй байж мэддэг хун шиг, ичиээр

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.67) 2021-08-18 12:35
      • 1
      • 0

      4-н даваанд ам авдаггүймаа бандиа

      Хариулах