Үндэсний сагсан бөмбөгийн холбооны солилцоо наймаа үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 04-нд 07:40 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шинэ улирал удахгүй эхэлнэ. Зуны цагт багууд солилцоо наймааг идэвхтэй хийж байгаа аж. “Лос Анжелес Клипперс” баг довтлогч Ж.Дадлиг “Милуоки Бакс”-т худалджээ. Түүний оронд К.Делфино, М.Радуличаг авсан байна. Бугануудын шинэхэн цэрэг Ж.Дадли 2007 оны драфтын нэгдүгээр бүсийн 22 дахь сонголтоор “Шарлотте Бобкетс” багт ирж байлаа. Түүнээс хойш “Финикс Санс”, “Лос Анжелес Клипперс” багуудад тоглож байжээ.

Оюутан байхдаа бүх Америкийн сагсан бөмбөгийн лигийн нэгдүгээр багт нэрлэгдэж “Бостон Коллеж”-ийн шилдэг тоглогчоор шалгарч байв. Харин NBA-д зургаан улирал тоглохдоо 6.9 оноо дунджаар авч байсан аж.

Бусад сонирхолтой наймааны тухайд “Клэвленд Кавалейрс” орчин үеийн их гурвалыг бүрдүүлээд байна. “Майами Хит”-ээс Л.Жеймс, “Миннесота Тимбер Уолвез” багаас Л.Лав нарыг авч 2011 оны драфтын тэргүүн тоглогч К.Ирвингтэй хослуулан тоглохоор болсон нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.