Катараас 42 цэргийн алба хаагч тусгай үүргийн онгоцоор ирж байна

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Катар улсаас Монгол Улсын 42 иргэн тусгай нислэгээр ирж байна. Тэднийг Катар улсын тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа юм байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Катар улсаас тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн албан хаагч ирж байна. Тэднийг ирэнгүүт нь Цэргийн госпиталд тусгаарлана. Тусгаарлагдсаны дараа шинжилгээний авна. Шинжилгээний хариу маргааш гарна" гэв. 

Сануулахад, Катар улсад хоёрдугаар сарын 28-нд COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуравдугаар сарын 30-ны байдлаар нийт 634 хүн халдвар авч, нэг хүн нас баран, 48 хүн бүрэн эдгэрээд байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.