Зургаадугаар сарын дундаас нийт нутгаар хална

Twitter Print
2020 оны 05-р сар 26-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Ирэх долоо хоногт Даваагаас Пүрэв гариг хзртэл нийт нутгаар дулаан байх боловч Баасан гаригт баруун аймгуудын нутгаас эхлэн цаг агаар огцом сэрүүсэх, хүйтрэх төлөвтэй байгаа.

Баасан, Бямба гаригт нийт нутгаар хур тунадастай, уулархаг газраар цас орно.

Харин ирэх 6-р сард цаг агаарын төлөв ямар байх вэ?

6-р сарын 1-12-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар харьцангуй тогтуун, зарим газраар бага зэргийн хур тунадас орох, өдөртөө +16+20 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

Харин 6-р сарын 12-ний өдрөөс эхлэн нийт нутгаар бага зэрэг халах төлөвтэй байна. Үүнд:

- Баруун болон хангайн аймгуудын нутгаар 6-р сарын 12-ноос 16-ны өдрүүдэд халж, өдөртөө +28+30 хэмд хүрэх;

- Говийн аймгуудын нутгаар 6-р сарын 11-нээс 19-ны өдрүүдэд халж, өдөртөө +30+36 хэмд хүрэх;

- Зүүн аймгуудын нутгаар 13-18-ны өдрүүдэд халж өдөртөө +28+34 хэмд хүрэх магадлалтай байна.

Энэхүү таамаглал нь 20-30 хоногийн таамглал тул 6-р сарын эхээр илүү нарийвчлал өндөртэй таамаглал гарах, бодитой байх магадлалыг 60-70% гэж ойлгож болно.

6-р сарын сүүлийн 10 хоногт сэрүү орж, зарим нутгаар хур бороотой байх төлөвтэй.

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.