БНХАУ-ын 10 иргэнийг албадан гаргажээ

Twitter Print
2019 оны 09-р сар 29-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.

Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус сумын нутаг дэвсгэрээс албадан гаргах ажлыг зохион байгуулсан байна.

Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Монгол Улсын хууль, холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.11.195.83) 2013-11-27 00:23
      • 0
      • 0

      Nyalhas utaand ugaartaj bhad erunhii said uruunduu suugaad utaa buuruulah arga hemjee avch bh heregtei shd. Uuriiguu l bayasgaj yavaagaa gaihuulah yum. Ingeed bhaar ZGiinh ni ner hund unalgui yahav dee

      Хариулах