Оросын сөрөг хүчний төлөөлөгч, сэтгүүлч Владимир Кара-Мурзаг баривчилжээ

Twitter Print
2022 оны 04-р сар 23-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөгч, сэтгүүлч, Эрх чөлөөний төлөөх Борис Немцовын сангийн тэргүүн асан бага Владимир Кара-Мурзаг CNN сувгаар түүний ОХУ Украин руу халдсан явдлыг буруушаасан ярилцлага гарсаны дараахан ОХУ-ын зэвсэгт хүчний тухай худал мэдээлэл тараасан хэргээр баривчилсан тухай түүний өмгөөлөгч Вадим Прохоров мэдэгджээ.

Бага Владимир Кара-Мурза нь Оросын алдартай сэтгүүлч Владимир Кара-Мурзагийн хүү юм. Тэрээр Оросын төрийн дээд албан хаагчид татварын буцаалт нэрийн доор улсын төсвөөс мөнгө идэж байсныг ил болгосон аудитор Сергей Магнитскийг хорьж, эрүүдэн шүүж, үхэхэд хүргэсэн албан тушаалтнууд болон хүний эрхийг ноцтой зөрчсөн, улсын төсвөөс хулгай хийсэн албан тушаалтнууд буюу "Магнитскийн жагсаалт"-нд багтах хүмүүсийн нэрсийг ил болгоход оролцож байсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Вашингтон Владимир Кара-Мурзаг суллахыг шаардаж буйг онцолж, "иргэдийнхээ дуу хоолойг хаах оросуудын увайгүй оролдлогуудын нэг" хэмээн тодорхойлжээ.

ОХУ Украин руу цэргээ оруулсныхаа дараахан ОХУ-ын зэвсэгт хүчний тухай худал мэдээлэл тараах тухай хууль баталсан бөгөөд тус хуулийг зөрчсөн иргэнд 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох тухай тусгажээ. Владимир Кара-Мурзагийн хувьд 2015 ба 2017 онд хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж байсан аж.

Өмгөөлөгч Павел Чиковын Telegram хуудсандаа бичсэнээр ОХУ-ын Украин дахь дайныг эсэргүүцсэн, ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг байр суурь илэрхийлсэн 100 орчим хүн Владимир Кара-Мурзагийн адил зүйл заалтаар шалгагдаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:17
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах