Австрид супермаркетууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй болжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Австрийн канцлер Себастьян Курц коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор супермаркетууд зөвхөн амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх тухай журам гаргажээ.

Австрид коронавирусын халдвар авсан 9000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба 108 хүн уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа билээ. Коронавирусын халдварын тархалтыг удаашруулахын тулд тус улсын эрх баригчид сургууль цэцэрлэг, кафе зоогийн газрууд болон иргэд олноор цугларах газруудыг хаасан ба иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг, боломжтой бол ажлаа гэрээсээ хийхийг зөвлөөд байгаа юм.

Канцлер Себастьян Курцийн мэдэгдсэнээр тус улсад үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд 4-р сарын дундуур гэхэд ачааллаа дийлж чадахгүй болох төлөвтэй байгаа гэнэ. Тэрээр, "Иргэдийн ихэнх нь биднийг юу хүлээж байгааг төсөөлөхгүй байгаа байх. Үнэндээ одоо шуурганы өмнөх нам гүм байдал мэдрэгдэж байна. Шуурга ямар аймшигтай байж болохыг хөрш Итали улсаас харж болно." гэжээ. Түүний хэлж байгаагаар Австрийн эрүүл мэндийн байгууллагууд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо, уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж эхлэх тохиолдолд ачааллаа дийлж чадахгүй аж.

Austria to make basic face masks compulsory in supermarkets ...

Тус улсад коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаа ба үүнтэй холбоотойгоор энэ лхагва гарагаас эхлэн австричууд супермаркетаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх ёстой болоод байна. Амны хаалтыг энэ лхагва гарагаас эхлэн супермаркетуудын гадаа тарааж эхлэх ба цаашид иргэдийг гадуур гарахдаа ч амны хаалт зүүж байхыг зөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.