НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 19:18 цагт
Мэдээний зураг,

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорсон бол 50 сая төгрөг болон супер шагнал болох 80 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлын азын дугаар  08753307 тодорсон бөгөөд, нийт 26660 азтан тодорсоноос

  • 30 мянган төгрөгийн азтан 24,033

  • 100 мянган төгрөгийн азтан 2,342

  • Нэг сая төгрөгийн азтан 261

  • 5 сая төгрөгийн азтан 22

  • 10 сая төгрөгийн азтангууд тодорлоо.

Өнөөдрийн супер шагналын тохирлын дугаар 06889726 гарсан ба 80 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Иймд дараагийн сугалаагаар супер шагналын эзэн тодорвол 90 сая төгрөг хожих боломжтой боллоо. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.