В.Путины Монгол дахь айлчлалын хөтөлбөр

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад ажлын айлчлал хийнэ. Монголд гурав дахь удаагаа айлчилж буй түүний айлчлалын бүрэлдэхүүнд Оросын томоохон бизнесменүүд багтсан мэдээлэл байна.

В.Путины  ажлын айлчлалын хөтөлбөр

13.00 цагт  Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт газардана.

13.30 цагт ОХУ-ын  ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно.

13.43  цагт Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулна.

13.45 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар  ганцаарчилсан уулзалт хийнэ.

14.20 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар  албан ёсны хэлэлцээ хийнэ.

15.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

15.35 цагт Хоёр улсын Ерөнхийлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

16.00 цагт Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барина.

17.15 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

18.00 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.