Сурагчдыг тээвэрлэх тусгай маршрутын автобус 11 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн.

Харин энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 8 аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж тээвэрлэж эхлээд байна.  

Тодруулбал , “Зүрх уул-5-р сургууль”, “Нисэх-120 мянгат”, “Дамбадаржаа- Хуч бөөний төв”,  “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баруун салаа - 105-р сургууль”, “Ботаник -Токиогийн гудамж”, “Шархад -Цайз-Сансрын түнель, “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль “ гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа юм.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу 2014 оны 09 сарын 01, 02 –ны өдрүүдэд эдгээр автобусуудаар нийт 660 гаруй сурагчид үйлчлүүлжээ.

 Сурагчдын автобусны явсан чиглэл, ААНБайгууллага, цаг

Д/Д ААН-ийн нэр Чиглэл эхлэх цаг Автобусны дугаар  
IХ/01 Автобус-1 Зүрх уул-5-р сургууль 6:55 1-080  
IХ/01 Автобус-1 Нисэх-120.0 мянгат 7:05 1-053  
IХ/01 Автобус-3 Дамбадаржаа- Хуч бөөний төв 7:10 3-017  
IХ/01 ЦТК Их наран-36-р сургууль 7:15 4-234  
IХ/01 Тэнүүн огоо Орбит-36-р сургууль 6:00 9-185  
IХ/01 Автобус нэгдэл Зүүн салаа-36-р сургууль 7:03 6-028  
IХ/01 НЧБ Баруун салаа - 105-р сургууль 7:25 27-28  
IХ/01 Эрдэмтранс Нарангийн гол -62-р сургууль 7:21 13-160  
IХ/01 Мяралзаа Ботаник -Токиогийн гудамж 7:20 7-044  
IХ/01 Мяралзаа Шархад -Цайз - Сансрын түнель 7:15 7-036  
IХ/01 Тэнүүн огоо Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль 6:10 9-246  
         
IХ/02 Автобус-1 Зүрх уул-5-р сургууль 6:55-7:45 1-119  
IХ/02 Автобус-1 Нисэх-120.0 мянгат 7:00-7:45 1-058  
IХ/02 Автобус-3 Дамбадаржаа- Хуч бөөний төв 7:14-7:55 3-011  
IХ/02 ЦТК Их наран-36-р сургууль 7:15-8:10 4-234  
IХ/02 Тэнүүн огоо Орбит-36-р сургууль   9-225  
IХ/02 Автобус нэгдэл Зүүн салаа-36-р сургууль   6-046  
IХ/02 НЧБ Баруун салаа - 105-р сургууль 7:25-8:05 27-028  
IХ/02 Эрдэмтранс Нарангийн гол -62-р сургууль 7:21-7:50 13-160  
IХ/02 Мяралзаа Ботаник -Токиогийн гудамж 7:20-7:40 7-012  
IХ/02 Мяралзаа Шархад -Токиогийн гудамж 7:20-7:45 7-002  
IХ/02 Тэнүүн огоо Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль   9-235  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.