Нийслэлд бүртгэлтэй хөшөө дурсгалыг хамгаалалтанд аван самбар байрлууллаа

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран нийслэлийн хэмжээнд байгаа хөшөө баримал, түүхэн дурсгалуудыг хамгаалалтад авч, тэмдэгжүүлсэн байна.

Тодруулбал, Цэрэндоржийн  хөшөө, 3 унагатай баримал, Нацагдоржийн хөшөө, Төрийн дуулалын дуут хөшөө, Сөүл асар, Энхтайваны хонх  гэх мэт нийслэлийн хэмжээнд байгаа 153 түүхэн дурсгалт барилга, хөшөө баримлуудын хажууд тусгай мэдээллийн самбар байрлуулж, самбарт “Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно" хэмээн бичиж, англи монгол хэлээр хөшөөний тайлбарыг бичжээ. 

Тайлбарт тухайн барималыг бүтээсэн уран барималчийн нэр, хөшөөг бүтээн босгосон он, түүхэн дурсгалын утга учрыг товч, тодорхой бичсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.