“Премьер лиг” энэ зуны хамгийн үнэтэй наймааг хийлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө багууд хүссэн тоглогчоо авлаа. Энэ зун Английн клубууд идэвхитэй оролцож Голландын Д.Блинд, Францын Л.Реми, Колумбын Р.Фалькао нар премьер лигт ирсэн аж. Бусад наймааны хувьд Д.Уэлбек “Ман.Ю”-даас “Арсенал”-д 16 сая еврогоор ирсэн бол Францын Х.Б.Арфа “Ньюкасл”-аас “Халл Сити”-д зээлээр, Испанийн Негредо “Ман.Сити”-гээс “Валенси”-д зээлээр, Португалын Э.Поштига “Валенсиа”-гаас “Депортиво”-д зээлээр, Испанийн Ф.Торрес “Челси”-гээс “Милан”-д зээлээр ирсэн байна.

Сонирхуулахад Аргентины А.Ди Мария “Реал Мадрид”-аас “Манчестер Юнайтед” багт ирсэн. Энэ нь “Улаан чөтгөрүүд”-ийн эгнээнд ирж буй цөөхөн хэдэн “Реал”-ын тоглогчдын нэг боллоо. Өмнө нь алдарт Д.Бэкхем, Р.Ван Нистелрой, Х.Эрнандес, К.Роналду нар “Ман.Ю”-гаас Эзэн хааны багт ирсэн. Харин М.Оуэн “Реал Мадрид”-аас Английн аваргуудад ирж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.