Х.Өлзийтогтох: Даатгуулагчдыг 80 мянган төгрөгийн үнэгүй оношлогоонд хамруулж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 03-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн гурван жил эмнэлэгийн үйлчилгээ аваагүй иргэд харшил, хавдар, ерөнхий шинжилгээ өгөх боломжтой

Бид цалингаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Тэгвэл жилд нэг удаагийн ерөнхий шинжилгээ оношлогоонд хамрагдах боломжтой байдаг бөгөөд хуульд заасан тэдгээр боломжоо ашиглаж чадаагүй иргэдэд төрөөс урамшууллын эрүүл мэндийн эрхийг олгодог байна. Энэ сараас эхлэн сүүлийн гурван жил тасралтгүй шимтгэл төлсөн иргэдэд 80 мянган төгрөгийн оношлогооны урамшууллыг олгоод байгаа юм.

Энэ талаар бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдийг бүрэн үзлэг шинжилгээнд хамруулахаар боллоо гэсэн. Энэ талаар мэдээлэхгүй юу?

-Эрүүл мэндийн даатгалын хуульд нийт таван жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс гурван жилд нь тасралтгүй төлсөн, мөн хугацаанд эмнэлэгийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагдаж байгаагүй иргэн бүр жилд нэг удаа урамшууллын эрх буюу иж бүрэн шинжилгээ оношлогоо хийлгэх эрхтэй байдаг. Энэ сараас эхлэн тэрхүү урамшууллын аян зарлагдаж байна. Дээрх болзолыг хангасан даатгуулагч бүр оношлогооны гурван багцаа ашиглан шинжилгээ хийлгэх боломжтой.

-Гурван багцаас сонголтоо хийж шинжилгээнд хамрагдах боломжтой гэлээ. Иргэд хэчнээн төгрөгийн ямар шинжилгээг хийлгэх эрхтэй вэ?

-Урамшуулалд хамрагдах даатгуулагчиддаа зориулаад 80 төгрөгийн өртөг бүхий шинжилгээний гурван багц гаргасан. Тухайлбал, нэгдүгээрт, “Ерөнхий багц”, хоёрдугаарт, “Хавдрын багц”, гуравдугаарт “Харшлын багц” юм. Энэ ажлаа хийхдээ бид нэлээн судалгаа хийсэн байгаа.

Эрүүл мэндийн байдлаа хянах, мэдэх сонирхолтой иргэдэд “Ерөнхий шинжилгээний багц”-ыг гаргасан. Үүнээс элэгний үйл ажиллагаа болон цусны дэлгэрэнгүй гээд хүний биед хийгдэх ёстой ерөнхий шинжилгээнүүд багтана.

Хавдрын өвчлөл ихэсч, эрсдэл ихтэй болсон өнөө үетэй уялдан “Хавдрын багц”-ыг гаргасан. Хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар өвчнөө хүндэрсэн хойно нь мэддэг. Тиймээс эрт илрүүлэлтийг өсгөх зорилготойгоор тус багцыг оруулж өгсөн.

Түүнчлэн манайд харшлын өвчин тулгамдсан асуудал болоод байгаа. Дулааны улирал болоход нус нь гоожиж ханиадны шинж тэмдэг илэрсэн хүмүүс ихсэх болжээ. Тиймээс урамшууллын багцдаа “Харшлын багц”-ыг багтааж өглөө.

-Урамшууллын багцаа эдлэх даатгуулагч аль эмнэлэгт хандах вэ?

-Өвдсөн ч даатгалд хамрагдаж чадахгүй иргэддээ энэ удаа шинжилгээнд хамрагдах боломжийг олгохоор шийдсэн. Бид зөвхөн улсын чанартай эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлдэг байсан бол энэ жилээс хувийн эмнэлэгүүдтэй гэрээ хийсэн. Улсын эмнэлэгийн ачааллаас шалтгаалан иргэд тэр бүр үйлчилгээндээ хамрагдаж чаддаггүй шүү дээ.

-Нийт хэчнээн эмнэлэг иргэдэд үйлчлэх бол?

-Бид сонгон шалгаруулалт явуулж нийт 75 эмнэлэгээр тус ажлыг гүйцэтгүүлэх болоод байна.

-Эрх нь үүссэн иргэд урамшууллын шинжилгээндээ хэрхэн хамрагдах вэ?

-Бидэнд сүүлийн гурван жил даатгал тасралтгүй төлсөн хэрнээ эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн мэдээлэл байдаг. Тиймээс тэдгээр иргэдийн нэрсийг харьяа нийгмийн даатгалын хэлтсүүд рүүгээ явуулдаг. Харин урамшууллын эрхтэй иргэд харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандан Эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээрээ “Урамшууллын эрх” гэсэн дардас даруулж эрх нь үүснэ. Дараа нь холбогдох эмнэлэгүүдэд гурван багцын шинжилгээгээ өгч болно.

-Энэ эрх цаашид ч даатгуулагч иргэн бүрт нээлттэй юу? Эрх нь үүсчихсэн тохиолдолд заавал есөн сар гэлтгүй жилд нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдаж боломжтой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь ч байсан шүү дээ. Жилийн турш энэ эрх нь нээлттэй байхад иргэд тэр бүр хандаагүй. Тиймээс тэдний эрхийг таниулах үүднээс л хийгдэж байгаа ажил юм л даа.

-Хэрэв энэ жил хавдрын багцаа авчихаад дараа жил нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд бусад багцаас нь сонгох эрхтэй болов уу?

-Тэр тохиолдолд боломжтой. Хамгийн гол нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ аваагүй л байвал жил бүр өөр багцын шинжилгээг хийлгэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл урамшууллын шинжилгээг эмнэлэгийн үйлчилгээ авсанд тооцохгүй байгаа.

Хэрэв та Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ мэдэхийг хүсвэл http://www.ndaatgal.mn/emdprom3/ линкээр орж үзээрэй.

УРАМШУУЛЛЫН БАГЦТАЙ ИРГЭД ХААНА ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

       
Аймаг/дүүрэг Эмнэлэгийн нэр Хаяг утас Үйлчлүүлэх боломжтой багц
Архангай аймаг Нэгдсэн эмнэлэг 70332304, 70332379 Багц – 1,2,
Багануур дүүрэг Багануур Эрүүл мэндийн нэгдэл 1-р хороо, төрийн өмчийн байр 70120238, 70212901, 70212004 Багц – 1,
Баянгол дүүрэг Агай хатан лаб, Амин-заяа эмнэлэг БГД 6-р хороо, АОС 52-ийн 3-р байр, Амин заяа эмнэлэгийн байр 99816048, 99034554 Багц – 2,
Баянгол дүүрэг Аллерги-мед БГД, 1-р хороо, 2-р хороолол 99117623 Багц – 3
Баянгол дүүрэг Ачтан клиникийн эмнэлэг БГД, 6-р хороо, Ард Аюушийн гудамж 1а 689623, 99090590, 99117736 Багц – 1,2,3
Баянгол дүүрэг Аюурвэд энх БГД 3-р эмнэлгийн баруун талд,Од хийморь төвийн байранд 99824000, 99819534 Багц – 1,
Баянгол дүүрэг Баянгол эмнэлэг БГД, 11-р хороо, Эх нялхсын гудамж 88117575, 95155199, 305903 Багц – 1,2,3
Баянгол дүүрэг Баянгол Эрүүл мэндийн нэгдэл БГД 17-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 362530, 362539, 366370, 88009381 Багц – 1,2,3
Баянгол дүүрэг Далд засал БГД, 7-р хороо, 4-р хороолол өөрийн байранд 99152231, 305491 Багц – 1,
Баянгол дүүрэг Мангут БГД ,18-р хороо 40-р байранд 99140341, 90151577 Багц – 1,
Баянгол дүүрэг Мед аналитек БГД 5-р хороо, 94-р байр 99050195 Багц – 1,2,
Баянгол дүүрэг Номун эмнэлэг БГД, 19 хороо, 4-р хороолол өөрийн байранд 300151, 362875, 362884, 99110744, Багц – 1,2,3
Баянгол дүүрэг Талимаа БГД, 12-р хороо, өөрийн байр 99080958, 314180 Багц – 1,
Баянгол дүүрэг Топаз эмнэлэг, Өнө-үжин лаб БГД 5-р хороо, 10-р хороолол, Сувилахуйн сургуулийн зүүн талд өөрийн байр 99073783, 99107652 70000533, 70000532 Багц – 1,3
Баянгол дүүрэг Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг БГД, 4-р хороо, Жасрайн гудамж 6 95202555, 99118019 Багц – 1,2,3
Баянгол дүүрэг Хаппи веритас оношлогооны төв БГД, 5-р хороо, 95-р байр 70170303, 88014836, 96639473, 91929409 Багц – 1,2,3
Баянгол дүүрэг Хүмүүн БГД, 2-р хороо, ТБД-ийн Зүүн хойно, Сод-монгол колонкийн ард 88204005, 93032040 Багц – 1,
Баянгол дүүрэг Энх-Ундарга БГД, 2-р хороо өөрийн байранд 636228, 99125078 Багц – 3
Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг БЗД, 7-р хороо, 15-р хороолол, 97-р сургуулийн урд 99731416, 70150052, 70150063 Багц – 1,2,3
Баянзүрх дүүрэг Гялс төв БЗД 4-р хороо,15-р хороолол 61а байр 91912548, 91119275 Багц – 1,2,3
Баянзүрх дүүрэг Дархан детект БЗД 16-р хороо Цэргийн 72-р хотхон, Да хүрээ 54 50150166, 96011124 Багц – 1,2,
Баянзүрх дүүрэг Онкоген БЗД, 18-р хороо, ХСҮТ-ийн байр 91194927, 94493166 Багц – 1,2,
Баянзүрх дүүрэг Экспресс лаб БЗД 3-р хороо, УХТЭ-ийн хашаанд 88111409 Багц – 1,
Баянзүрх дүүрэг Эрин БЗД, 6-р хороо, 13-р хороолол, Бөхийн өргөөний баруун урд өөрийн байранд 88178733, 99647433 Багц – 1,
Баян-Өлгий аймаг Жаншарапат Өлгий сум, 2-р баг өөрийн байр 99422877 Багц – 1,
Баян-Өлгий аймаг Фатиха Эмнэлэг Өлгий сум, 2-р баг 99422979, 99429837 Багц – 1,
Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлэг 70442834, 70442473 Багц – 1,2,
Булган аймаг Нэгдсэн эмнэлэг 70342154, 70342309 Багц – 1,
Өвөрхангай аймаг Ачтан-Ирээдүй эмнэлэг Арвай хээр сум, 5-р баг 99032854, 96002854 Багц – 1,2,
Өвөрхангай аймаг БОЭТ 70322121, 70322203 Багц – 1,
Өвөрхангай аймаг Хархорин нэгдсэн эмнэлэг 70327103, 70327310 Багц – 1,
Өвөрхангай аймаг Чинмэнд эмнэлэг Арвайхээр Өлзийт 5-р баг 70323156, 70322988 Багц – 1,2,
Говь-Алтай аймаг Нэгдсэн эмнэлэг 70484066, 70483691 Багц – 1,2,
Дархан-Уул аймаг Дархан- цээнэ Дархан сум 5-р баг 70377833, 99022930 Багц – 1,
Дархан-Уул аймаг Саран Элит Дархан сум, 9-р баг 99117983, 99116982 Багц – 1,2,
Дорноговь аймаг Нэгдсэн эмнэлэг 70523986, 70523044 Багц – 1,2,3
Дорнод аймаг БОЭТ 70584484, 70583154 Багц – 1,2,3
Дорнод аймаг Нью-эндорфин, Молор лаб Хэрлэн сум, 7-р баг, Ган-Хэрлэн ХХК-ны байр 99585809, 70582022 Багц – 3
Дундговь аймаг Нэгдсэн эмнэлэг 70593856 Багц – 1,
Завхан аймаг Одчим-наран эмнэлэг Улиастай сум, Жинст баг 99469440, 99468234 Багц – 1,2,3
Өмнөговь аймаг Бонсай лаборатори Даланзадгад сум 88061101, 91990281 Багц – 1,2,3
Өмнөговь аймаг БОЭТ 70533354 Багц – 1,2,3
Орхон аймаг Онош лаб Орхон аймгийн Баян-өндөр сум, Зэст баг, 1-5-70 тоот 99358011, 99359122 70358680 Багц – 1,2,3
Сонгинохайрхан дүүрэг Авицена СХД, 12-р хороо, 1-р хороолол 2а байр Мөнгөн гүүр компанийн 3-р давхарт 342179, 99190070, 99198852 Багц – 1,
Сонгинохайрхан дүүрэг Гэгээн манал Улаанбаатар, СХД 5-р хороо, 21 хороолол өөрийн байранд Чингис Соосэ сургуулийн баруун тал Толгойтын эмнэлгийн хойно 99995689 Багц – 1,
Сонгинохайрхан дүүрэг Мишээл эмнэлэг СХД , 20-р хороо Сонсголонгийн зам 8-1 өөрийн байранд 91910169, 68169119 Багц – 1,2,3
Сонгинохайрхан дүүрэг Нандин ухаан Улаанбаатар, СХД 15-р хороо, 1-р хорооллын хойд замаар ЗЦГ-н баруун талд 88104403 Багц – 1,
Сонгинохайрхан дүүрэг Натул СХД, 6-р хороо, Цахилгаан тээвэр компаний байр 631350, 99117008 Багц – 1,2,3
Сонгинохайрхан дүүрэг Номиун СХД, 20-р хороо Эрүүл мэндийн үйлчилгээний 1-р төвд 99124689, 632041 Багц – 1,2,3
Сонгинохайрхан дүүрэг Халиун толгой эмнэлэг СХД, 13-р хороо, Залуус 7 гудамж, өөрийн байранд 99085514, 91169257 Багц – 1,
Сүхбаатар аймаг Нэгдсэн эмнэлэг 70518560, 70518652 Багц – 1,2,
Сүхбаатар дүүрэг Ауруг-амар лаб, Мэдрэмж эмнэлэг БЗД, 6-р хороо, АОС 57-8 99752550, 96077877, 96962550 Багц – 1,2,3
Сүхбаатар дүүрэг Зуун нас СБД, 5 дугаар хороо “Ийст гарден” компанийн байранд 99083604, 318537, 70117642 Багц – 1,
Сүхбаатар дүүрэг Ротержи лаб, Сант марал эмнэлэг БЗД, 14-р хороо, 13-р хороолол, Намьянжугийн гудамж, 31-А байр, 2 давхарт 96322338, 96631901 Багц – 1,2,3
Сүхбаатар дүүрэг Чимэжүд СБД, 8-р хороо, Хатагтай эмнэлэгийн байранд 99122780,93100967, 94000022 Багц – 1,
Сүхбаатар дүүрэг ЭМЖЖ СБД, 1-р хороо,компанийн өөрийн байр 99876890 Багц – 3
Сүхбаатар дүүрэг Эрхэс эмнэлэг СБД, 1-р хороо, Чойдогийн гудамж 3 99818680, 70120091, 99094793 Багц – 1,
Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэг 70363586 Багц – 1,2,
Сэлэнгэ аймаг Энэрэлт Үйлс Альфа гэрэл Сүхбаатар сум, 3-р баг 70362023, 99498069 Багц – 1,2,
Төв аймаг Нэгдсэн эмнэлэг 70273811 Багц – 1,2,
Увс аймаг Нэгдсэн эмнэлэг 70452654 Багц – 1,2,
Хан-Уул дүүрэг Сэргээн засах клиникийн эмнэлэг ХУД 11-р хороо, Оргил сувилалын зүүн талд 99127604 Багц – 1,
Хөвсгөл аймаг Цээнэ эмнэлэг Мөрөн сум, 8-р баг, 1-р хэсэг 99385656, 99505656 Багц – 1,2,
Ховд аймаг Ховд Ач заяа эмнэлэг Жаргалант сум, Цамбагарав баг 99187492, 94089899 Багц – 1,
Хэнтий аймаг Нэгдсэн эмнэлэг 7056103, 70563982 Багц – 1,2,
Хэнтий аймаг Хаш-Тун эмнэлэг Хэрлэн сум, 3-р баг 70563854, 99010345 Багц – 1,
Чингэлтэй дүүрэг АВМА ЧД, 3-р хороо, Урт цагаан ХҮТ-ийн ард жуулчны гудамж 99110673, 313963 Багц – 1,
Чингэлтэй дүүрэг Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл ЧД 4-р хороо, СБД-ийн ЗДТГ-ын эсрэг талд 91995206, 327756, 326028 Багц – 1,2,

Эх сурвалж: gogo.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.